АНУ тагнуул хийдэг ургамал гаргаж авах гэж байна

2017-11-24 Нийгэм 0

 

АНУ-ын зэвсэгт хүчин дараа үеийн тагнуулын хэрэгсэл болгож, генийн өөрчлөлт оруулсан ургамал гаргаж авахыг сонирхож байна.

Ийм ургамал нь тухайн орчныхоо мэдээллийг бүртгэн авч чаддаг байх ёстой гэнэ. Нэгдсэн улсын армид ашиглагдах шинэ технологи боловсруулах үүрэгтэй DARPA (Defence Advanced Research Project Agency) байгууллага ийм ургамал гаргаж авах санаагаа ирүүлэхийг эрдэмтдээс хүсжээ.

Өмнө нь DARPA Зөвлөлтийн талыг цөмийн зэвсгийн туршилтыг хориглох гэрээгээ зөрчиж байгаа үгүйг тагнахын тулд хиймэл дагуул, газар хөдлөлтийн мэдрэгч системийг ашигладаг байв.

Харин одоо хэрэгжүүлэх APT (Advanced Plant Technologies) төслийн хүрээнд ургамлыг ашиглан тагнах арга нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

ATP төслийн менежэр Блэйк Бэкстин “Ургамал нь орчин тойрныхоо физиологийн өөрчлөлтүүдийг, тухайлбал гэрэл, температур, химийн бодисууд, шавьж, нян зэргийн мэдээллийг санадаг байх юм” гэж тайлбарлаж байна.

Харин ургамалд гарч байгаа өөрчлөлтийг алсаас унших төхөөрөмж нэгэнт бий болоод байгаа гэнэ. Тухайлбал ургамлуудын санасан мэдээллийг газраас, агаараас, бүр сансраас уншиж авч чадахаар болсон юм байна. ARPA өмнө нь ердийн ургамлаас мэдээлэл авч туршсан ба харин генийн өөрчлөлт оруулснаар үүнийгээ улам сайжруулах төлөвлөгөөтэй байгаа юм. Мөн генийн өөрчлөлттэй ургамал тагнах орчиндоо зохицон ургахад асуудал тулгардаг нь эрдэмтдийн шийдэх ёстой нэг зүйл гэнэ.

Эрдэмтдийн санааг шалгаруулах ажиллагаа арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Виржиниа мужийн Арлингтон хотод болох ажээ.

Эх сурвалж: Independent

Холбоотой мэдээ

Хөл хориог урт хугацаанд биш богино, олон дахин тогтоох нь үр дүнтэй

Судлаачдын бүлгээс цар тахлын үед хөл хориог ямар хугацаанд тогтоох нь тархалтыг бууруулахад илүү үр

2021-01-15

2021 он коронавирусийн халдварын тархалт ихтэй, хүнд үе байхыг ДЭМБ-аас анхааруулжээ

Мутацид орсон шинэ хувилбарыг Норвегийн эрдэмтэд судалжээ. Тус судалгааны үр дүнг ЭМЯ-ны ахлах шинжэ

2021-01-15

Монгол эрдэмтдийн бүтээсэн коронавирусын оношлуурын туршилт амжилттай болж, оюуны өмчийн эрхээ авчээ

Монголын эрдэмтэд шинэ төрлийн коронавируст халдвар авсан хүнд вирусний эсрэг биет үүсэж дархлаа тог

2021-01-15

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...