Япон бүсгүйчүүдийн арьс арчилгааны нууц

2017-11-24 Нийгэм 0

 

Эмэгтэй хүн бүр л наснаасаа залуу харагдаж арьсаа сайхан хэвээр байлгах хүсэлтэй байдаг.
Энэ удаа би таньд Япон бүсгүйчүүдийн насны онцлогоос үл хамааран хэрэглэж ашиглаж байдаг нууцуудаас нь хуваалцъя гэж бодлоо.

1) Ногоон цай

Бид сүүтэй цайг ашигладагтай яг адил тэд ногоон цайг өдөр бүр уудаг байна. Ногоон цай нь өөртөө асар их эрдэс амин дэмээр элбэг байдаг тул япончууд гоо сайхны бүтээгдэхүүндээ ч элбэг ашигладаг. Ногоон цай хүний биед ихэднэ гэж байдаггүй гэцгээдэг юм байна лээ. Боломжийнхоо хэрээр ногоон цайг өдөр тутамдаа хэрэглэж заншаарай.

2) Төрөл бүрийн тос

Бид тос гээд бодохоороо цочирдож хүлээж авдаг. Бараг л хэрэглэж байгаа бүх зүйлс нь (oil free) байх хандлагатай. Гэтэл бидний нүүрэндээ түрхэхээс ч эмээдэг тэрхүү тосоор япончууд нүүрээ цэвэрлэж үсэндээ гүн тэжээл өгдөг байна. Ингэж арьсанд тэжээл өгснөөр хөгширч үрчлээтэхээс хамгаалж арьсыг толигор байлгаж өгдөг тустай.

3) Сайтар цэвэрлэх

Бид их яаруу хүмүүс юм шигээ. Хам хум нүүрээ угаасан болоол орондоо орчихдог. Гэтэл Япон бүсгүйчүүд орой унтахдаа толины өмнө хэдэн минутаар ч хамаагүй сууж арьсандаа иллэг хийж тайвшруулж байж унтдаг. Тэдний хувьд нүүрээ тогтмол сайтар цэвэрлэж ар араас нь бүтээгдэхүүнээ шууд нялах биш бага багаар завсар өгч энэ хоорондоо иллэг хийж маш урт хугацааг зарцуулдаг. Тэд нүүрээ будаагүй байсан ч угаахаас татгалзаад байдаггүй нь сайхан арьстай байхад тусалдаг байх.

4) Нарнаас хамгаалах

Нарны туяа хортой гэж мэдсээр байж тос түрхэлгүй гараад явдаг бүсгүйчүүд хэд байна вэ? Бид тос түрхээгүй эсвэл хамгаалж чадаагүйгээсээ болж сэвх нөсөө толботой болдог. Харин Япон бүсгүйчүүд нарны тос гэхээсээ нарнаас биеэ хамгаалж саравч эсвэл бүтэн биеэ халхалсан хувцас өмсч өөрсдийн гэсэн цагаан булбарай арьсаа хамгаалдаг байна. Бүсгүй та нарны хамгаалалттай тос тогтмол хэрэглэж байх нь үрчлээ нөсөө толбоноос өөрийгөө хамгаалж байгаа хамгийн том алхам юм шүү.

5) Будалт бага тусмаа сайн

Тэдний хувьд сайхан арьстай тул өө дарж зузаан будаад байх шаардлага байдаггүй. Гэхдээ өөрсдөө ч бага нь илүү гэсэн ойлголттой тул зузаан будаж олон төрлийн бүтээгдэхүүн түрхээд байхгүй. Нүүр будалтыг арьс бөглөж амьсгалуулдаггүй гэж боддог тул маш бүдэг будаагүй мэт будах нь элбэг.

6) Хэрэглэж байгаа зүйлс биш хэрхэн хэрэглэж байгаад нууц нь байдаг

Бид гоо сайхны бүтээгдэхүүнд маш их мөнгө зарцуулдаг. Гэсэн хэдий ч санасанд хүрэх бүтээгдэхүүн олох ховор байдаг. Япон бүсгүйчүүд нүүрэндээ бүтээгдэхүүнээ хэзээ ч бидэн шиг тойруулж хөнгөн түрхээд орхидоггүй. Тэд түрхэхдээ бага зэрэг товшиж арьсанд цочрол өгч цусны эргэлтээ сайжруулж байдаг. Үргэлж массаж хийж товших хөдөлгөөнөөр бүтээгдэхүүнээ түрхээд ирвэл та магадгүй өөрчилөлтийг харах байх.

7) Тайван байдал нь сайхан арьсны нууц

Япон эмэгтэй нар өдөр тутмын амьдралдаа стресс багатай уур уцааргүй байхыг юу юунаас илүү үздэг. Уурлаж бухимдах нь бидэнд үрчлээ нэмж байдаг тул тайван байна гэдэг яах аргагүй тэдний нэгэн нууц юм. Сэтгэл санаагаа удирдаж сурах нь бодож байсанаас ч илүү арьсанд нөлөөлдөг тул бүгдээрээ гоо сайхан байхаа бодоод бусдын өмнөөс уурлаж бухимдахаа зогсооцгооё!

8) Сайхан арьс эрүүл ходоодноос эхэлнэ

Бид ходоодондоо орж байгаа зүйлсээ хянаж чадаагүйгээс батгашиж эсвэл тослогтож арьс тэнцвэргүйтэж эхэлдэг. Харин Япон бүсгүйчүүд үргэлж хөнгөн хоол хүнс хэрэглэж эрүүл чийрэг сайхан арьстай байдаг. Хоол хүнсэндээ амин дэм тэжээл сайтай зүйлс сонгож хэрэглэх нь үнэтэй бүтээгдэхүүн аваад үр дүнгээ өгөхгүй байхаас хэд дахин илүү тул одооноос ходоодондоо орж байгаа зүйлсээ хянаж сураарай.

9) Ус сайн уух

Хүний биеийн ихэнх хэсэг уснаас бүтсэн байдаг. Бид хангалттай ус авч чадаагүйгээс болоод амархан ядарч арьс унжиж суларч өнгөө алдаж эхэлдэг. Тиймээс өдөр бүр өөрт тохирох хэмжээний усаа тогтмол ууж байгаарай.

Холбоотой мэдээ

НӨАТ: Гурван сая төгрөгийн 28, таван сая төгрөгийн 2 азтан тодорлоо

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа. Тохиролд 2020 оны 12 дугаар сарын 1-31-ний

2021-01-24

Д.Наранзул: Үсчин, гоо сайхан болон томоохон захуудын үйл ажиллагааг нээсэн нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч, дэд захирал Д.Наранзул коронавируст халдвараас сэргийлэ

2021-01-24

Ихэнх нутгаар цасаар шуурч, хүйтрэхийг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа

Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, маргааш өдөр

2021-01-24

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...