2018 оноос тэтгэвэрт гарах ээжүүдийн НДШ төлсөн хугацааг нэмж тооцно

2017-11-28 Ярилцлага 0

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар ээжүүдийн НДШ төлсөн хугацаа төрүүлсэн хүүхдийнхээ тоогоор 1.5 жилээр нэмж тооцогдох болж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, тухайн ээжийг тэтгэвэрт гарахад нь төрүүлсэн хүүхдийн тоогоор 1.5 жил нэмэгдэж, ажилласан жил нь нэмэгдэнэ. Ингэснээр ажил хийж, НДШ төлсөн хугацаа уртсаж, тэтгэвэр өндөр тогтоолгох боломж бүрдэх юм. Энэхүү хууль батлагдсантай холбогдуулан олон асуулт иргэдээс ирэх болсон. Ээжүүдийн хамгийн их асууж буй асуултад дээрх хуулийг санаачилсан УИХ-ын гишүүн С.Чинзоригоос хариулт авснаа хүргэж байна.

– Хэдэн хүүхэд төрүүлсэн ээж нийгмийн даатгалын шимтгэлээ нэмж тооцуулах боломж эдлэх вэ. Нэг хүүхэд төрүүлсэн ээж ч НДШ төлсөн хугацаагаа нэмж тооцуулж болох уу?

– Хэдэн ч хүүхэд төрүүлсэн байсан хүүхдийнх нь тоогоор тухайн ээжийн НДШ-ийг нь 1.5 жилээр нэмж тооцно. Өөрөөр хэлбэл, нэг хүүхэд төрүүлсэн бол 1.5 жил, хоёр хүүхэд төрүүлсэн бол 3 жил гэхчлэн.

– Бүх ээжүүдийг хамруулах уу?

– Хууль хэрэгжиж эхэлснээс хойш тэтгэвэрт гарах ээжүүдэд энэ хууль үйлчилнэ.

– Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хэзээнээс хэрэгжих вэ?

– Хууль 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Яагаад гэвэл энэ хууль батлагдсанаар төсөв дээр нэмэлт ачаалал ирнэ. Гэтэл энэ оны төсөв нэгэнт батлагдчихсан байгаа. Тиймээс хэрэгжих хугацааг нь ирэх оноос гэж шийдсэн.

– Өмнө нь тэтгэвэрт гарсан ээжүүд хамрагдах боломжтой юу?

– Эдийн засгийн хүндрэлтэй байдлаас болоод өмнө нь тэтгэвэр тогтоолгосон ээжүүдийг төрүүлсэн хүүхдийнх нь тоогоор ажилласан жил, НДШ төлсөн хугацааг нэмэгдүүлэн тооцохгүй. Өөрөөр хэлбэл, өмнө нь тэтгэвэрт гарсан ээжүүдийн НДШ төлсөн хугацааг нөхөн тооцохгүй.

– Жишээ нь, улсад 20 жил ажилласан гурван хүүхэдтэй ээж 55 нас хүрч байж тэтгэвэрт гарна. Тэгвэл 51-52 насандаа гурван хүүхэд төрүүлсэн 4.5 жилийн нэмэгдлээ тооцуулаад тэтгэвэрт гарч болох уу?

– Болохгүй. Хүүхдийнх нь тоогоор улсад ажилласан жил, НДШ төлсөн хугацааг нэмж тооцож байгаа. Өөрөөр хэлбэл зөвхөн шимтгэл төлсөн хугацаа нь илүү тооцогдоод, тэтгэвэр бодох хувь нь л өндөр тогтоогдох юм.

Тэтгэвэрт гарах насыг наашлуулсан асуудал байхгүй. Дөрөв болон түүнээс олон хүүхэд төрүүлсэн бол 50 настай тэтгэвэрт гарна, бусад нь 55 насандаа тэтгэвэрт гарах хуулийн зохицуулалт хэвээрээ байгаа.

Холбоотой мэдээ

Д.Бямбасүрэн: Оюутолгойн гэрээ бол эрх мэдэлтнүүдийн шуналын нян цугларсан бохирын сав

Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнтэй ярилцлаа. -Монгол Улсын үндсэн хуульд нэм

2021-01-14

Л.Цагаандалай: Адууны үүлдэр угсааг сайжруулж ирсэн түүх эртнээс улбаатай

-Сайхан өвөлжиж байна уу. Та аль аймгийн хүн билээ. Танай нутагт хурдан буян олон шүү дээ? -Дорно

2021-01-14

“ЭМЯ-наас хатуу хөл хориог сунгах санал ирүүлээгүй”

УОК, Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод тогтоосон хатуу хөл хориог тав хоног сунгасан билээ

2021-01-08

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...