Хятад улс Монголын түүхэн ном судруудыг цахим хэлбэрт оруулжээ

2017-11-29 Нийгэм 0

 

Хятадын судлаачид Монголын түүхийн ховор ном судруудыг хадгалж, уншигчдад хүртээмжтэй болгохын тулд хэд хэдэн архивын төсөл эхлүүлсэн байна. Энэ талаар “The Hansindia” мэдээлжээ.

Хятадын Монгол хэл ба утга зохиолын ажлын хэсгийн орлогч дарга Чи Жиньюй “Түвдийн бурхны шашны “Ганжуур” судрын модон бараар хэвлэсэн, маш ховор монгол хувилбарыг сканердаж, зургийг нь авч цахим хувилбарт оруулсан” гэж мэдэгдсэн байна.

Монгол “Ганжуур” судар нь 1720 онд модон бараар хэвлэгдсэн, 109 боть бөгөөд 50 сая үгтэй. Одоо түүнийг цахимаар унших боломжтой болжээ. Хятадад Монголын 200 гаруй мянган ном, баримт бичиг байдаг ч тэдгээрийн дийлэнхийн өнгө хувирч, хөгцөрч муудсан байна. Хятадад монгол номуудыг уншигчид болон эрдэмтэн судлаачид тэр бүр олж уншаад байж чаддаггүй аж.

Монгол судлаач Соёлт “Эртний ном судруудыг олонд түгээх хамгийн чухал арга бол тэдгээрийг цахим хувилбарт оруулах юм. Саяхан бид Монголын эртний олон ном судрыг цахим архивт орууллаа” хэмээн ярьжээ.

Сүүлийн гурван жилийн хугацаанд Хятадын ӨМӨЗО 120 монгол ном судрыг цахим болгож нийтэлсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна. Мөн Хятадын баруун хойд нутгийн Ганьсу мужийн Баруун хойд нутгийн үндэстний их сургууль 10 мянга гаруй монгол үлгэр цуглуулж, мэдээллийн сан бий болгожээ.

Түүнчлэн Шинжаан Уйгурын ӨЗО-ы судлаачид тод бичгээр бичсэн 384 номыг цуглуулан эмхтгэсэн байна. Энэ нь Хятадад буй тод бичгээр бичсэн бүтээлүүдийн цорын ганц эмхтгэл аж. Хятадын найман мужид, тухайлбал Өвөрмонгол, Ляонин, Ганьсу, Шинжаан болон Хөхнуурт үндэстний цөөнх 6.5 сая орчим монгол хүн амьдардаг байна.

Холбоотой мэдээ

Нэгдүгээр сарын 18-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2021 оны нэгдүгээр сарын 18-22 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг Цаг уур, орчны шинжилгээний га

2021-01-17

“ТАВАН тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдварын тоо 1016 боллоо” /01.17/

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн томуугийн нэгжийн

2021-01-17

Маргаашнаас цанын бааз, ТҮЦ, цахилгаан бараа болон тавилгын дэлгүүрүүдийг нээх шийдвэр гарлаа

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр үйл ажиллагааг нь хязгаар

2021-01-17

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...