Диснейн шинээр бүтээх “Мулан” киноны гол дүр тодорчээ

2017-11-30 Нийгэм 0

 

Дисней кино компани Хятадын түүхэн баатар Муланы тухай бүрэн хэмжээний уран сайхны киног анх удаа хийж байгаа юм.

Уг киноны гол баатар болох Муланы дүрд тоглох жүжигчнийг удаан хугацаанд эрж хайсны эцэст тодруулсан байна. Таван тивийн мянга орчим жүжигчнийг энэ дүрд шалгасны эцэст Муланы эх орон Хятадаас жүжигчин сонгожээ.

Энэхүү жүжигчнийг Лю Ифэй гэдэг.

Олон улсад төдийлөн танил болоогүй ч Лю Хятадын шоу бизнесийн ертөнцөд томоохон одод тооцогддог гэнэ. Тэр урлагийн замналаа 2000-аад оны дундаас буюу өсвөр наснаасаа эхэлсэн юм байна.

Түүний бүтээсэн дүрийг 2008 оны “Forbidden Kingdom”, 2014 оны “Outcast” бүтээлүүдээс харж болох ажээ.

“Мулан” уран сайхны киног Ники Каро найруулж, 2018 оны арваннэгдүгээр сарын 2-нд дэлгэцэнд гаргахаар болсон байна. Хятадын үзэгчид өөрийнх нь түүхийн баатар эмэгтэйн дүрд өөр үндэстэн, тэр дотроо цагаан арьстан жүжигчинг тоглуулах вий хэмээн санаа зовж байсан нь ийнхүү сайнаар эргэжээ.

Эх сурвалж: Mashable

Холбоотой мэдээ

Энэ сард хоёр удаагийн тусгай үүргийн нислэгээр БНСУ-аас 320 орчим иргэнийг авчирна

Улсын онцгой комиссын шуурхай Штабаас мэдээлэл хийлээ. ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүш

2021-01-18

“Бараа материал, гоо сайхны худалдаа, үйлчилгээг нээхээр судалж байна”

Өнөөдрөөс үйл ажиллагааг нь нээж байгаа ААН-үүдэд тавих шаардлага болон дараагийн ээлжид нээгдэх бүх

2021-01-18

Өмнөговь аймаг халуун ус, маникюр, гоо сайхны үйлчилгээний газруудаа нээжээ

Халуун ус, маникюр, гоо сайхны үйлчилгээг нээхээр болсноо Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдээллэ

2021-01-18

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...