Хан-Уул дүүргийн Ардчилсан намын даргын сонгууль дахин явагдаж болзошгүй боллоо. Учир нь Хан-Уул дүүргийн өмнөх намын хорооны дарга нь эрүүгийн хэрэгт холбогдож байсан учраас түүнийг хууль зөрчин даргын суудал авсан гэж үзэж энэ удаад дахин сонгууль явуулж байгаа юм. Гэтэл одоо явагдаж буй сонгуульд нэр дэвшигч Н.Гансүх нь мөн адил гэмт хэрэгт орооцолдож одоогоор батлан даалтад яваа тухай баримт нотолгоо гарч ирээд байна.
Намын дүрэм зөрчин байж, хууль бусаар нэр дэвшиж байгаа нөхдүүдээ Ардчилсан нам өөгшүүлсээр байх уу. Хан-Уул дүүргийн АН-ын гишүүд гэмт хэрэгтэн даргатай байхыг хүснэ гэж үү.
0 cэтгэгдэлтэй