Хойд Солонгосын хоосон завь, хүний цогцоснууд Японы эргээс олноор олдох болжээ

2017-12-05 Нийгэм 0

 

Өчигдөр буюу Даваа гарагт Японы хойд нутгийн эргээс Хойд Солонгосын иргэд байх өндөр магадлалтай гурван хүний цогцос илрүүлжээ.

Үүнээс хоёр хоногийн өмнө эзэнгүй, эвдэрсэн завьны сэгийг эргийн харуулууд олоод байсан юм.

Одоо албаныхан завь болон цогцоснууд хамаатай эсэхийг шалгаж байна. Далайн салхи, хүчтэй урсгал Японы хойд эрэгт жил бүр хэдэн арван завьны сэгийг ил гаргадаг. Хойд Солонгосын загас агнуурын завьнууд нь хэврэг хийцтэй, тоноглол муу тул ийнхүү далайд сүйрдэг гэж үздэг.

Харин сүүлийн хэдэн долоо хоногт ингэж сүйрсэн завь урьд өмнө байгаагүйгээр нэмэгдэх болжээ. Арванэгдүгээр сард нийт 28 “сүнстэй завь” эргээс илэрсэн бол өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ердөө дөрвөн ийм завь олдож байв.

Харин завин дээр байсан хүмүүс амьд гарах тохиолдол маш ховор байдаг ажээ. Ийм осол эндэгдэл олноор илрэх болсон нь Хойд Солонгос хүнс тэжээлийн дутагдалд орж, Ким Жон Уны захиргаа далайн загас агнуурыг эрчимжүүлэх болсонтой холбоотой гэж Япончууд таамаглаж байна.

Засгийн газрынхаа өгсөн даалгаврыг биелүүлэхийн тулд загасчид улам их эрсдэлтэй аялал хийх болсноос эрэгтээ буцаж чадалгүй сүйрдэг болсон бололтой.

Саяхан Японы эргийн харуулууд бүтэн завьтай нийт 18 хүнийг саатуулсан нь Хойд Солонгосын иргэд байсан юм. Өнгөрсөн долоо хоногт аврагдсан эхний 10 хүнийг өмнөд Хоккайдогийн жижиг, хүнгүй аралд түр орогнуулж байгаа. Гэтэл тэд арал дээрх түр хоргодох байгууламжийн гэр ахуйн цахилгаан хэрэгслийг хулгайлсан явдал гарсан юм. Үлдсэн найман хүнийг Акитагийн эрэгт хүрэхэд нь аварсан ба аврагдсаны дараа завь нь эвдэрсэн байна.

Эхний 10 хүнийг хулгайн хэрэгт саатуулан шалгаж байгаа бол нөгөө найман иргэнийг Хятадаар дамжуулан нутаг буцаахаар болжээ.

Эх сурвалж: Japan Today

Холбоотой мэдээ

ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан НЭМГ болон Нэгдүгээр төрөхийн даргыг ажлаас чөлөөлөхийг хотын даргаас хүсжээ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 1-р сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 02.00 цагт шуурхай хурал зарлаж,

2021-01-20

Д.Нямхүү: Цаашид хүмүүсийг эмнэлэг хооронд зөөвөрлөхдөө алдаа дутагдал гаргахгүй ажиллана гэдгээ хэлье

Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, ажилтнууд өвчтөнийг эмнэлэг хооронд шилжүүлэх дүрэм, журмыг

2021-01-20

Х.Баттулга: Бид иргэдийн төлөө гэсэн үйл ажиллагааныхаа эцсийн зорилгыг умартсныг өчигдөр болсон үйл явдал дахин баталлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмнэлгийн тусламж үйлчилгээг, цар тахлын үеийн хариу арга хэмжээ

2021-01-20

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...