Монголд зориулсан 120 сая ам.долларын санхүүжилтийг батлав

2017-12-05 Нийгэм 0

 

Дэлхийн банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөл Монголд зориулсан 120 сая ам.долларын санхүүжилтийг батлажээ.

Энэ шийдвэрийнхээ талаархи мэдэгдэлдээ тус банк “Өнгөрсөн жилүүдэд түүхий эдийн үнэ ханш болон гадаадын хөрөнгө оруулалт огцом буурч, Засгийн газрын төсвийн зарцуулалт нэмэгдсэн нь эдийн засагт томоохон сорилтуудыг бий болгосон юм. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдал нэмэгдэж, олон улсаас зээл авсан зэрэг нь Монгол Улсын Засгийн газрын өр дөрөв дахин нэмэгдэхэд нөлөөлжээ. Мөн төсөв мөнгөний тэлэх бодлогын нөлөөгөөр 2013 оноос төгрөгийн ханш унаж, гадаад валютын нөөц ихээр буурсан байна. Тиймээс шинээр батлагдсан санхүүжилт нь ашигт малтмалын бус салбарын экспорт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулахад тусална. Хамгийн гол нь Монгол Улс хөрөнгө оруулалтын орчныг сайжруулснаар урт хугацааны боломжуудыг нээж, түүхий эдийн экспортоос хамааралтай байдлаа бууруулна” гэсэн байна.

Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон хэлэхдээ “Эдгээр шинэчлэлийн арга хэмжээнүүд нь хөтөлбөрийн хүрээнд олгож буй урт хугацаатай, хямд өртөгтэй санхүүжилтийн хамт Засгийн газрын өрийг тогтворжуулахад түлхэц өгнө” гэв.

Нөгөөтэйгүүр Монголд зориулж буй Дэлхийн банкны энэ санхүүжилт нь ам.долларын ханшийн өсөлтийг тодорхой хэмжээгээр хязгаарлах боломжиг бий болгож байгаа юм.

Холбоотой мэдээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд15546 хүнд PCR шинжилгээ хийхэд НАЙМАН хүнээс коронавирус илэрлээ

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгаа

2021-01-22

Нэгдүгээр төрөхийн дарга Г.Баясгалан албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүй гэжээ

Нийслэлийн Өргөө амаржих газарт энэ сарын 19-ний өглөө амаржсан эхийг тухайн өдрийн орой ХӨСҮТ-д хүр

2021-01-21

Нэгдүгээр сарын 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийг танилцуулж байна. Өнөөдрийн цаг агаарын төлөв Ихэнх н

2021-01-21

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...