БИОАЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ 12 СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭГДЛЭЭ

2017-12-01 Нийгэм 0

 

“Биоаюулгүй ажиллагааны сургагч багш бэлтгэх” олон улсын семинарыг 2017 оны 11 дүгээр сарын 18-25-ны өдрүүдэд Киргизстан улсын Бишкек хотноо зохион байгууллаа.

Уг семинар нь БОАЖЯ-ны дэргэдэх Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо, Европын Холбооны Хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдлийг бууруулах санаачлагатай хамтран хэрэгжүүлж буй “Төв Азийн орнуудад биоаюулгүй байдал, биоаюулгүй ажиллагааг хангах үндэсний эрхзүйн орчинг сайжруулах, хүний нөөцийг чадавхижуулах Р53” бүсийн төслийн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан юм.

Сургалтад Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчний нэгдсэн лаборатори, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Мал эмнэлгийн сургууль, ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэн зэрэг 12 байгууллагын 12 ажилтан хамрагдаж биоаюулгүй байдал, биоаюулгүй ажиллагааг хангах чиглэлээр онол практикийн мэдлэгээ дээшлүүлсэн.

Түүнчлэн, Энэхүү сургалт нь мэргэжлийн байгууллагуудын ажилтнуудыг биоаюулгүй ажиллагаанд сургах үүрэг бүхий сургагч багш нарыг бэлтгэх сургалтын эхний шат бөгөөд цаашид үндэсний хэмжээнд биоаюулгүй байдал, биоаюулгүй ажиллагааны сургалтуудыг зохион байгуулах юм.

Холбоотой мэдээ

Нэгдүгээр сарын 18-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2021 оны нэгдүгээр сарын 18-22 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг Цаг уур, орчны шинжилгээний га

2021-01-17

“ТАВАН тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдварын тоо 1016 боллоо” /01.17/

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн томуугийн нэгжийн

2021-01-17

Маргаашнаас цанын бааз, ТҮЦ, цахилгаан бараа болон тавилгын дэлгүүрүүдийг нээх шийдвэр гарлаа

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр үйл ажиллагааг нь хязгаар

2021-01-17

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...