БОАЖ-ЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ ЖАЙКА-ГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2017-11-22 Нийгэм 0

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Ноён Сато Мүцүми БОАЖ-ын сайдыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, техникийн хамтын ажиллагааны хүрээнд ирэх оноос хэрэгжих “Хүлэмжийн хийн тооллого хийх чадавхийг бэхжүүлэх замаар үндэсний хүлэмжийн хийн тооллогын мөчлөгийг тасралтгүй сайжруулах нь” төслийн талаар мэдээлэл өгсөн. Энэхүү төсөл нь Монгол Улсаас ялгарч буй хүлэмжийн хийг тоолох, түүнийг шингээгчийг нэмэгдүүлэх стратеги боловсруулах, энэ чиглэлээр хүний нөөцийг чадавхижуулах зорилготой юм. Улмаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын санаачилгад Монгол Улсын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой гэдгийг БОАЖ-ын Н.Цэрэнбат онцлон тэмдэглэсэн бөгөөд төслийг төлөвлөсөн хугацаанд нь тогтвортой, үр дүнтэй хэрэгжихэд бүхий л талаар тусалж дэмжихээ илэрхийлэв. Мөн тэрбээр БОАЖ-ын сайдын эрхлэх асуудлын нэг аялал жуулчлалын салбарт богино хугацаанд тодорхой стандарт нэвтрүүлж, ажлын байр бий болгох замаар Монгол Улсад орох орлогыг өсгөх зорилт тавиад буйгаа хэлсэн. Уг зорилтыг хэрэгжүүлэхийн тулд техникийн хамтын ажиллагааны саналыг ЖАЙКА-гийн төлөөлөгчдөд тавьсан юм.

Холбоотой мэдээ

Батлагдсан тохиолдлын хавьтал болох нийт ЕСӨН хүнээс халдвар илэрчээ /01.18/

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өө

2021-01-18

Нэгдүгээр сарын 18-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2021 оны нэгдүгээр сарын 18-22 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг Цаг уур, орчны шинжилгээний га

2021-01-17

“ТАВАН тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдварын тоо 1016 боллоо” /01.17/

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн томуугийн нэгжийн

2021-01-17

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...