БОАЖ-ЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ НҮБ-ЫН АНДНЭЗК-ЫН ДЭД ЗАХИРАЛ КАВЕХ ЗАХЕДИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2017-11-01 Нийгэм 0

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат НҮБ-ын Ази, Номхон далайн нийгэм, эдийн засгийн комиссын дэд захирал Кавех Захедиг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ноён Кавех Захедиг Монгол Улсад айлчилж байгаад талархал илэрхийлээд, яам болон НҮБ-ын Ази, номхон далайн эдийн засгийн комиссын хамтын ажиллагаанд ахиц дэвшил гарсаар байгааг дуулгасан юм. Тухайлбал, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн хэтийн төлөвийг боловсруулах “СОМ” төслийн хүрээнд хэрэгжиж буй “Байгаль орчны гүйцэтгэлийн үнэлгээ”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн хэтийн төлөв”, “Тогтвортой хөгжилд хүрэх замнал” хэмээх гуравласан тойм баримт бичгүүдийг боловсруулах ажил эхэлсэнд таатай буйгаа БОАЖ-ын сайдын зүгээс уламжиллаа. Мөн цаашид байгаль орчны статистик мэдээллийг сайжруулах, салбарын хүний нөөцийг чадавхижуулах асуудлаар хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн. Харин НҮБ-ын Ази, Номхон далайн нийгэм, эдийн засгийн комиссын дэд захирал Кавех Захеди ногоон болон уур амьсгалын санхүүжилтийн хүрээнд хамтран ажиллах боломж байгаа талаар танилцууллаа. Уулзалтад БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Б.Ерөөлт, ахлах мэргэжилтэн Д.Ариунтуяа нар оролцлоо.

Холбоотой мэдээ

Коронавирусийн халдвар батлагдсан тул СБД-ийн III хорооны 45 дугаар байрыг цагдаагийн хамгаалалтад авлаа

Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг дэвсгэр дэх 45 дугаар байрны оршин суугчаас коронавирусийн халд

2021-01-23

Зочид буудлуудын үйл ажиллагааг өнөөдрөөс нээжээ

Нийслэлийн Засаг даргын А/25 тоот захирамжийн дагуу өнөөдрөөс эхлэн үсчин, гоо сайхан, хумс заслын ү

2021-01-23

Төрийн шагналт, “Баян Монгол” чуулгын удирдаач Б.Ганбат таалал төгслөө

Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, "Баян Монгол" чуулгын удирдаач Б.Ганбат 2021 оны нэгдүгэ

2021-01-23

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...