БОАЖ-ЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ КАТАРЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2017-10-31 Нийгэм 0

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Катар улсаас Бээжинд суугаа Монголыг хавсран хариуцагч Элчин сайд Султан Аль-Мансуриг хүлээн авч уулзлаа. Уулзалтад БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Б.Ерөөлт, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Хүрээлэн буй орчин, байгалтийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Д.Ариунтуяа нар оролцсон юм. Уулзалтын эхэнд хоёр тал ховор амьтан, ургамлыг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хамтарч ажиллах хүсэлтэй байгаа талаараа санал солилцлоо.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Газрын доройтол, цөлжилтөд нэрвэгдэж доройтсон газрыг нөхөн сэргээх асуудал бидний өмнө тулгараад байна. Үүнийг шийдэх нэг алхам нь монгол орны унаган мод, ургамлыг ургуулах ноу-хау, усанд хэмнэлттэй, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх гэж бид үзэж байгаа. Энэ чиглэлээр хамтран ажиллах боломжийг хоёр талаасаа судлан яриа хэлэлцээг эхлүүлэх талаар анхаарал хандуулан асуудал хариуцсан газруудыг холбож өгөхийг хүсье. Танай талаас ирүүлсэн аялал жуулчлалын салбарт хамтрах тухай Засгийн газар хооронд санамж бичиг байгуулах саналыг дэмжиж байна. Монгол Улс, Катар Улсын хооронд байгуулсан Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг бодит хэрэгжилт болгон Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг бий болгох, хөгжүүлэх талаар анхаарч ажиллах болно” хэмээсэн юм. Катар улсаас Бээжинд суугаа Монголыг хавсран хариуцагч Элчин сайд Султан Аль-Мансури хамтарч ажиллахаар тавьсан хүсэлтийг нь нааштайгаар шийдэхэд анхаарахаар болсонд талархал илэрхийлээд аялал жуулчлал, ховор амьтан, ургамлыг хамгаалах талаар Монгол Улстай хамтарч ажиллахад үргэлж нээлттэй байх болно гэдгээ мэдэгдсэн юм.

Холбоотой мэдээ

ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан НЭМГ болон Нэгдүгээр төрөхийн даргыг ажлаас чөлөөлөхийг хотын даргаас хүсжээ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 1-р сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 02.00 цагт шуурхай хурал зарлаж,

2021-01-20

Д.Нямхүү: Цаашид хүмүүсийг эмнэлэг хооронд зөөвөрлөхдөө алдаа дутагдал гаргахгүй ажиллана гэдгээ хэлье

Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, ажилтнууд өвчтөнийг эмнэлэг хооронд шилжүүлэх дүрэм, журмыг

2021-01-20

Х.Баттулга: Бид иргэдийн төлөө гэсэн үйл ажиллагааныхаа эцсийн зорилгыг умартсныг өчигдөр болсон үйл явдал дахин баталлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмнэлгийн тусламж үйлчилгээг, цар тахлын үеийн хариу арга хэмжээ

2021-01-20

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...