80 гаруй могойн алсан эмэгтэйн гэр бүлд 3 хоногийн дараа…

2017-12-06 Нийгэм 0

 

Дагестаны Темирго тосгоны 60 гаруй настай оршин суугч өөрийнхөө цэцэрлэгт үүрлэсэн бараг зуун могойг хүрзээр алсан тухай “Комсомольская правда” мэдээлжээ.

Сахиб Исламмагомедова төмс ухаж яваад, асар том могойн дээр бүдэрсэн байна. Эмэгтэй түүнийг алдалгүй дагаж үүрийг нь олоод 80 гаруй могойг хүрзээр цохиж алсан ба үлдсэн хэсэг нь зугтжээ.

Исламмагомедовагийн энэхүү зургийг онлайнд нийтэлсэн байна. Тосгоныхон нь дагестан эмэгтэйн зоригийг гайхаж, түүнийг түүнийг шагнаач хэмээн дүүргийн удирдлагад хэлжээ. Гэхдээ бүх хүн эмэгтэйг магтахгүй байгаа аж. Орон нутгийн биологичид дахин тийм явдал гаргуулахгүйн тулд Сахиб болон орон нутгийн бусад иргэдтэй харилцан ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд тэд мөлхөгчдийн ингэж олноор хөнөөх нь бүс нутагт экологийн хохирол учруулах талаар тайлбарлах гэж байгаа гэнэ.

“Аймшигтай зүйл болоогүй байна. Тэд надад төмс ухахад саад учруулсаар байна. Одоо ч манай газарт, могой байж л байна” хэмээн Сахиб Исламмагомедова хэлсэн байна.

Гэвч 3 хоногийн дараа түүний амьдрал орвонгоороо эргэж, түүний том хүү гэр бүлийн хамт осолд ороод 2 ач нь газар дээрээ, хүү нь эмнэлэгт хүргэгдээд нас баржээ. Харин хажууд суусан хүүгийн эхнэр эсэн мэнд амьд гарсан байна.

Эх сурвалж: bolod.mn

Холбоотой мэдээ

Нэгдүгээр төрөхийн дарга Г.Баясгалан албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүй гэжээ

Нийслэлийн Өргөө амаржих газарт энэ сарын 19-ний өглөө амаржсан эхийг тухайн өдрийн орой ХӨСҮТ-д хүр

2021-01-21

Нэгдүгээр сарын 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийг танилцуулж байна. Өнөөдрийн цаг агаарын төлөв Ихэнх н

2021-01-21

Сүүлийн 24 цаг 16 хүнээс коронавирус илэрлээ /01.21/

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгаа

2021-01-21

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...