АЛГА БОЛСОН СЭРЖМЯДАГ ОХИНЫГ ЭРЭЭН ХОТОД БАЙНА ГЭСЭН НУУЦАЛСАН ДУГААРААС ДУУДЛАГА ИРСЭН Ч…

2017-12-06 Нийгэм 0

 

Нийгмийг тэр аяар нь сандаргаж буй Замын-Үүд сумаас алга болсон Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагааны явцад хуулийнхан 140 гаруй хүнийг байцаасан байна.

Мөн эрэн хайх ажиллагааны үеэр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод охиныг байна гэсэн мэдээллийг дугаараа нууцалсан утаснаас ирсэн бөгөөд энэ дагуу цагдаагийн байгууллагаас шалгатал 11 дүгээр сарын 17-нд нууцалсан дугаарыг илрүүлэхэд Эрээн хотын дугаар биш байсан байна.

Мөн эрэн хайх ажиллагааны үеэр сургуулийн эргэн тойрноор эргэлдэж, машинаар хүргээд өгье гэж хоргоодог зургаан иргэнийг илрүүлэн саатуулж шалгасан байна. Цагдаагийнхан алга болсон охиныг олно гэсэн итгэлтэй байгаа бөгөөд Замын-Үүд суманд 2017 онд 10 орчим хүүхэд хүчирхийлэлд өртсөн тухай мэдээлэл хайх ажилагааны үеэр илэрчээ.

Дорноговь аймгийн Замын-Үүдээс Д.Сэржмядаг охин 11 дүгээр сарын 02-нд алга болсноос хойш сар гаруйн хугацаа өнгөрчээ.

Холбоотой мэдээ

Есөн настай дагавар охиноо хөнөөсөн этгээдэд 20 жилийн ял оноожээ

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд амьдардаг есөн настай охин гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2020

2021-01-22

Сүүлийн 24 цагийн хугацаанд 15546 хүнд PCR шинжилгээ хийхэд НАЙМАН хүнээс коронавирус илэрлээ

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгаа

2021-01-22

Нэгдүгээр төрөхийн дарга Г.Баясгалан албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүй гэжээ

Нийслэлийн Өргөө амаржих газарт энэ сарын 19-ний өглөө амаржсан эхийг тухайн өдрийн орой ХӨСҮТ-д хүр

2021-01-21

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...