Исаак Ньютоны хачирхалтай амьдрал

2017-12-06 Нийгэм 0

 

 

1643 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр төрсөн байна.
Түүнийг төрөхөөс 3 сарын өмнө эцэг нь нас барсан бөгөөд ээж Анна Эйскоу нь Ньютоныг 3 настай байхад дахин нөхөрт гарчээ. Нагац ах болон эмээгийнхээ гар дээр өнгөрсөн түүний хүүхэд нас тийм ч аз жаргалтай байгаагүй юм.16 настай болсон хүүгээ ээж нь өөр дээрээ авч, аж ахуйд суралцуулахыг хүсэж байлаа. Гэсэн ч хүү нь мал маллахаас илүү механикт сонирхолтой байв. Тиймээс Исаакийг ирээдүйд их сургуульд суралцуулахын тулд дунд сургуульд оруулсан ажээ. 17 настай Исаак ангийнхаа Стори хэмээх нэгэн охинд дурласан ч тэр хоёрын харилцаа удаан үргэлжлээгүй нь Ньютоныг гэр бүлтэй болох хүсэлгүй болгосон юм. Энэ тухай Вольтер хэмээх эр “Би хэзээ ч Ньютоныг ямар нэг эмэгтэйтэй хамт байхыг харж байгаагүй” гэж бичсэн байдаг. 18 насандаа Ньютон Кембриджийн их сургуульд суралцахаар элсэн оржээ. Тэнд тэрээр 7 жилийн турш суралцаж байхдаа өөрийн багш, магистр Исаак Барроунд ихэд үнэлэгдсэн юм. Түүний хамгийн алдартай нээлт нь модноос Ньютоны толгой дээр алим унасан нь таталцлын хуулийг нээх урам зоригийг түүнд өгсөн гэдэг. Түүнээс гадна


Бүх ертөнцийн таталцлын хууль, Хөдөлгөөний 3 хуулиудыг өөрийн номондоо бичсэнээр хамгийн алдартай эрдэмтэн болгосон юм. Түүний ачаар одоогийн одон орон, математик, физик, орчин үеийн инженерчлэл үндэс суурь болж өгсөн юм.
Ньютон үнэхээр гайхалтай, хачирхалтай өвөрмөц хүн байсан юм. Юугаар ч зүйрлэмгүй сод ухаантай тэгсэн мөртлөө зожиг, заримдаа алмай, ухаан санаа нь орон гаран гэмээр хүн. Түүнийг заримдаа өглөө сэрээд орон дээрээсээ босохоо мартан, хөлөө савлан хэдэн ч цагаар хамаагүй хөдөлгөөнгүй суудаг гэлцдэг байв. Өөрөө байгуулсан лаброторидоо Ньютон маш хачин сонин туршилтууд хийдэг байв. Нэг удаа Ньютон оёдлын машины зүү шиг урт тэмтрүүл багажийг нүднийхээ ухархай руу гүн оруулан хатгаж, нүдний ухархайн цаад хананд юу байгааг туршиж үзсэн гэдэг. Хачирхалтай нь азаар ямар ч муу юм бололгүй өнгөрсөн бололтой. Өөр нэг удаа тэрээр Нар хүний нүдэнд ямар нөлөө үзүүлэхийг судлах зорилгоор Нар руу болох хэмжээнд нь тултал удаан хугацаагаар эгцлэн ширтээд дараа нь харанхуй өрөөнд хэд хоног сууж нүдээ эдгээх хэрэг гарсан гэдэг. Дахин аз таарч эрүүл мэндэд муугаар нөлөөлөх юм учирсангүй.


Ньютоны энэ их ажлын эрч хүч 45 наснаас нь хойш эрс буурсан байна. Энэ талаар нь нилээд судалгаа хийсэн Францын эрдэмтэн Жан Батист Био золгүй явдал их эрдэмтний урам зоригийг хугалж, эрч хүчийг нь унтраасан гэж үзжээ. Учир нь Ньютон нэг удаа цэвэр агаарт зугаалахаар гарахдаа нөгөө л мартамхай зангаараа дэнгээ унтраахаа мартаж орхижээ. Түүний эзгүйд нохой нь бичгийн ширээн дээр нь үсэрч гарахдаа дэнг унагаснаар гал гарсан байна. Их эрдэмтнийг буцаж ирэхэд түүний олон жилийн хөдөлмөр, нээлт ололтынх нь тэмдэглэл, бичиг цаасууд бүгд үнс болсон байжээ. Түүний хичнээн их гашуудаж, бухимдсаныг хэлэхэд бэрх бөгөөд тэр цагаас хойш тэрбээр шинжлэх ухааны төлөө шаргуу зүтгэх нь багасчээ. Гэсэн хэдий ч Суут Ньютоны авьяас билэг насан өөд болтол ундран цалгисаар байсан бөгөөд энэ талаараа “Би өөрөө тэнгисийн эрэг дээр хавчийн ясаар тоглож буй хvvхэд шиг санагднам. Миний өмнө эрдэм мэдлэгийн их далай гар хvрээгvй хэвээр мэлтийн байгаа юм шиг санагдана” хэмээн хэлж байжээ.

1705 лнд хатан хаан Анна түүнд язгууртны цол хэргэм олгожээ. Нас барахаасаа өмнө тэрээр он тооллын ажилд өөрийгөө зориулах болж томоохон бүтээлүүдээ туурвисан байна.
Шинжлэх ухааны түүхэнд хэн илүү их нөлөө үзүүлсэн бэ хэмээх 2005 оны Хааны нийгэмлэгийн судалгаанд Ньютоныг Альберт Эйнштейнээс илүү их нөлөө үзүүлсэн гэсэн дүн гарчээ.

Холбоотой мэдээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд15546 хүнд PCR шинжилгээ хийхэд НАЙМАН хүнээс коронавирус илэрлээ

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгаа

2021-01-22

Нэгдүгээр төрөхийн дарга Г.Баясгалан албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүй гэжээ

Нийслэлийн Өргөө амаржих газарт энэ сарын 19-ний өглөө амаржсан эхийг тухайн өдрийн орой ХӨСҮТ-д хүр

2021-01-21

Нэгдүгээр сарын 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийг танилцуулж байна. Өнөөдрийн цаг агаарын төлөв Ихэнх н

2021-01-21

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...