Газ үнэрлэхэд эд эрхтэн үхжиж эхэлдэг

2017-12-11 Нийгэм 0

 

Манай улсын нийт хүн амын 36 хувь буюу гуравны нэгээс илүү хувийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлдэг. Харин сүүлийн үед баганасны охид, хөвгүүд хэрэглээний газ үнэрлэж, эрүүл мэнд болон амь насаараа хохирч байна. Энэ асуудал дээр хуулийн байгууллага0 хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын ХЭГХУС хэлтсийн ахлах байцаагч Э.Баярбаясгалангаас тодрууллаа. Тэрээр”Цагдаагийн байгууллага 2017 оны эхний арван сарын байдлаар газ үнэрлэж амь насаа алдсан зургаан тохиолдол бүртгэсэн байгаа. Өсвөр насны хүүхэд хаана хэнтэй нөхөрлөж байна. Чөлөөт цагаа хаана хэнтэй өнгөрүүлж байна вэ гэдгийг дээр эцэг эхчүүд сайн хяналт тавих хэрэгтэй байна” гэдгийн онцлон хэлсэн юм. Газ хэрэглэж мансуурсан тохиолдол Монгол Улсын Зөрчлийн тухай хуулинд зааснаар 100 мянган төгрөг эсвэл 7-30 хоногийн хугацаагаар баривчилж албадан сургалтад хамруулна гэж хуульчилжээ.

Хүүхдүүд бусдыг даган дуурайж байна

Тогтмол газ үнэртсэн бол зургаан сар ч амьд явах боломжгүй. Газ үнэрлэхэд эд эрхтэн үхжиж эхэлдэг юм байна. Газ хүний бие ямар хор нөлөөтэй талаар СЭМҮТ-ийн сэтгэл заслын эмч Р.Энхтүвшингээс тодрууллаа. Тэрээр”Хүүхдүүд бусдыг даган дуурайж хэрэглэж байна. Газын сэтгэл санаа тавьгүй байгаа хүүхдүүд хэрэглэж байна. Мөн гэр бүлийн хүмүүжил хэвийн бус, анхаарал халамж дутагдсан, нийгмээс тусгаарлагдсан хүүхдүүд хэрэглэж байна. Мансууруулах төрлийн бодис хүнд ямар нөлөө үзүүлдэг вэ гэхээр хоёр төрлийн хамааралд оруулдаг.Нэгдүгээрт сэтгэцийн хараат байдал оруулдаг. Хоёрдугаарт биеийн хараат байдалд оруулдаг” гэв.

Тусгай зөвшөөрөлтэй орж, ирж байгаа газыг бага насны хүүхэд ашиглахыг хориглоно гэх тэмдгийг Монгол тайлбартай болгосон

Тусгай зөвшөөрөлтэйхил гаалиар орж, ирж байгаа газыг бага насны хүүхэд ашиглахыг хориглоно гэх тэмдгийг өнгөрсөн 2016 оноос Монгол тайлбартай болгосон байна. Ингэснээр зөвшөөрөлтэй газ монгол тайлбартай байхаар болсон байна. Хэрэв монгол тайлбаргүй байхын бол хил гаалиар хууль бусаар орж ирсэн хуурамч газ гэж үзэж, хуулийн хяналтын байгууллага болон мэргэжлийн хяналтын газарт мэдэгдэх хэрэгтэй юм байна.

НМХГ-ын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Золжаргал “Манайд орж ирж байгаа газын ихэнх нь Солонгос улсаас орж ирдэг учраас Солонгос хаяг шошготой байгаа. Иймээс хаяг шошгын журмын дагуу монгол санамжтай газыг улсын хилээр нэвтрүүлэх зөвшилцөл хүрсэн. Одоо Монголын хилээр тусгай зөвшөөрөлтэй компаниуд монгол санамжтайгаар оруулж ирж байгаа бөгөөд бага насны хүүхэд газ хэрэглэхийг хориглоно гэсэн заавар, тэмдэглэгээ хийгдэж байгаа” гэв.

Холбоотой мэдээ

Энэ сард хоёр удаагийн тусгай үүргийн нислэгээр БНСУ-аас 320 орчим иргэнийг авчирна

Улсын онцгой комиссын шуурхай Штабаас мэдээлэл хийлээ. ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүш

2021-01-18

“Бараа материал, гоо сайхны худалдаа, үйлчилгээг нээхээр судалж байна”

Өнөөдрөөс үйл ажиллагааг нь нээж байгаа ААН-үүдэд тавих шаардлага болон дараагийн ээлжид нээгдэх бүх

2021-01-18

Өмнөговь аймаг халуун ус, маникюр, гоо сайхны үйлчилгээний газруудаа нээжээ

Халуун ус, маникюр, гоо сайхны үйлчилгээг нээхээр болсноо Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдээллэ

2021-01-18

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...