Хятад улс газар нутагтаа Хойд Солонгосын дүрвэгчдэд зориулж 5 хуаран байгуулахаар төлөвлөж байгаа гэж мэдээлжээ

2017-12-12 Нийгэм 0

 

Хойд Солонгосын дүрвэгчдийн урсгалыг зохицуулахын тулд Хятад улс таван хуаран байгуулахаар төлөвлөж байгааг New York Times сонины өчигдрийн дугаарт нийтэлжээ.

Сонины редакци Хятадын төрийн өмчит China Mobile харилцаа холбооны компаниас алдагдсан бичиг баримт дээр үндэслэн ийнхүү мэдээлсэн байна. Тус бичиг баримтад Хойд Солонгосын хил дагуу Жилинь мужийн таван цэгт харилцаа холбооны сүлжээ ямар түвшинд байгааг China Mobile шалгасан тухай өгүүлжээ.

“Хятад-Хойд Солонгосын хилийн нөхцөл байдал улам муудах төлөвтэй байгаа тул Чанбай дүүргийн засаг захиргаа дүрвэгсдийн таван хуаранг байгуулах талаар судалж байгаа юм” гэж түүнд өгүүлсэн талаар Хятадын эх сурвалжууд мэдээлсэн байна.

Энэ талаар сониныхон Хятадын гадаад хэргийн яамнаас тодруулахад алдагдсан бичиг баримтын тухай мэдээгүй гэж хариулсан ч дүрвэгсдийн хуаран байгуулах асуудлыг няцаагаагүй гэнэ.

Зүүн хойд Хятадын Жилинь муж 200 орчим километр шугамаар Хойд Солонгостой хиллэдэг. Энэ хилийн ихэнх хэсэг Түмэн голоор зааглагддаг юм.

1990-ээд оны өлсгөлөнгийн үеэр энэ хэсгээр 300,000 хүртэл тооны Хойд Солонгосчууд голыг гатлан дүрвэж ирсэн гэдэг тоо бий. Мөн Хойд Солонгосын цөмийн туршилтын талбай Пунги ри мь Жилинь мужаас ердөө 95 км зайтай оршдог юм.

Дүрвэгсдийн хуаран байгуулах тухай мэдээлэл гарах болсон нь Хятадын бодлого өөрчлөгдөж байгаагийн шинж гэж судлаачид үзэж байна. Өмнө нь Хятад улс Хойд Солонгосын дүрвэгсдийг хууль бус хил нэвтрэгч гэж үзээд буцааж өгдөг байсан юм.

Харин сүүлд Бээжин тэдгээр дүрвэгчдийг буцааж өгөхөө болих гэж байгаа тухай яриа тарсан байна. НҮБ ч гэсэн дүрвэгчдийг буцааж өгдөг явдлаа зогсоохыг Хятадаас шаардаж байгаа юм.

Эх сурвалж: Business Insider

Холбоотой мэдээ

Даваа гарагаас ТҮЦ, гар утас худалдаа болон барааны дэлгүүрүүд, цанын баазуудын үйл ажиллагааг нээх тухай хэлэлцжээ

Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссын хамтарсан хуралдаан өнөөдөр болсон талаар мэдээ

2021-01-16

Газар хөдлөлтийн дараах Хөвсгөл нуурын дүр төрх /зураг/

Хөвсгөл нуурын орчимд газар хөдөлсөнтэй холбогдуулан тус аймгийн Хамгаалалтын захиргаанаас иргэдэд м

2021-01-16

“Хүүхэд нь үймүүлээд байна гэх дуудлага ирэхэд бусдын амгалан тайван байдлыг хангахыг зөвлөдөг, торгодоггүй”

Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан иргэн, хуулийн э

2021-01-16

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...