35 ЖИЛИЙН ДАРАА САУДЫН АРАБЧУУД КИНО ТЕАТРТ ОЧИХ ЭРХТЭЙ БОЛЖЭЭ

2017-12-12 Нийгэм 0

 

Саудын арабчууд 35 жилийн хугацаанд анх удаа кино театрт очиж үзэх гэж байна.

Тус улсын соёл, мэдээллийн яамнаас арилжааны кино театруудад ирэх оноос эхлэн кино гаргах зөвшөөрөл олгожээ. Рияад хотын анхны кино театрууд 2018 оны гуравдугаар сараас кино гаргаж эхлэх юм байна. Саудын Арабын соёл, мэдээллийн сайд Аввад Алаввад энэ шийдвэрээ тус улсын соёл, эдийн засгийн хөгжлийн өөрчлөлтийн алхам” хэмээн зарлажээ. 1982 онд шашны хэт туйлшрагчид шашин, соёлд хортой буруу нөлөө үзүүлнэ хэмээн киног хориглож байсан түүхтэй ажээ. 2030 он гэхэд эдийн засгийн томоохон реформ хийхээр төлөвлөж буй Исламын хуучинсаг улс Саудын Араб авлигын эсрэг кампанит ажил явуулж, эмэгтэйчүүдэд эрчүүдийн нэгэн адил автомашин жолоодох, цэнгэлдэхэд орох эрх анх удаа олгож, нийгэм эдийн засгийн олон өөрчлөлт явуулж, илүү чөлөөтэй нийгэм байгуулах оролдлого хийж байгаа юм.

Саудын Араб 2030 он гэхэд 2000 гаруй дэлгэцтэй 300 кино театртай болох зорилт тавьж байгаа талаар соёлын сайд нь мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ

НӨАТ: Гурван сая төгрөгийн 28, таван сая төгрөгийн 2 азтан тодорлоо

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа. Тохиролд 2020 оны 12 дугаар сарын 1-31-ний

2021-01-24

Д.Наранзул: Үсчин, гоо сайхан болон томоохон захуудын үйл ажиллагааг нээсэн нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч, дэд захирал Д.Наранзул коронавируст халдвараас сэргийлэ

2021-01-24

Ихэнх нутгаар цасаар шуурч, хүйтрэхийг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа

Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, маргааш өдөр

2021-01-24

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...