Ким Жон Уныг байгаль, цаг уурыг удирдах чадвартай хүн гэж мэдээлжээ

2017-12-13 Нийгэм 0

 

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун цаг уурыг удирдах онцгой чадвартай тухай тус улсын төрийн төв хэвлэл саяхан мэдээлжээ.

Их удирдагч өнгөрсөн Бямба гарагт улсынхаа хамгийн өндөр оргил болох далайн түвшнээс дээш 2,700 метр өндөр Пэкту уулын оройд гарсан тухай мэдээлсэн байна.

Хятадын хилийн ойролцоо байдаг энэхүү оргилд Ким Жон Ун зураг дээр үзүүлсэнчлэн албаны хувцастай түвэггүй авирч гарсан гэнэ. Сонирхолтой нь түүнийг ууланд мацах үед цаг агаар ер бусын сайхан байжээ.

Уг нь арванхоёрдугаар сард Пэкту уул цасанд дарагдаж, нүүр нүдгүй шуурч байдаг бол энэ удаа их удирдагчид хүндэтгэл үзүүлж, нар ээн, тэнгэр цэлмэж байсан гэнэ.

KCNA (Korean Central News Agency) энэ үзэгдлийг тайлбарлахдаа ноён Ким бол байгалийн хүчийг ч удирдах чадвартай хүн гэж магтжээ. Ер нь Хойд Солонгосын мэдээллийн хэрэгслүүд их удирдагчаа энгийн хүн биш гэж сурталчлахдаа гаргуун.

Түүнийг 3 настайдаа машин жолоодож сурсан тухай, ДОХ, Эбола, хорт хавдар зэрэг олон өвчнийг эдгээх эм бүтээхэд оролцсон тухай өмнө нь мэдээлж байв.

Пэкту уул Кимийн гэр бүлийнхний хувьд чухал газарт тооцогддог. Их удирдагчийн эцэг Ким Жон Илийг энэ ууланд орших партизаны нууц хуаранд мэндэлсэн гэдэг ба түүнийг төрөх үед хоёр давхар солонго тэнгэрт татаж байсан тухай түүхэнд бичсэн нь бий.

Гэхдээ албан бус эх сурвалжууд түүнийг Сибирьт мэндэлсэн гэдэг юм.

Эх сурвалж: The Guardian

Холбоотой мэдээ

Даваа гарагаас ТҮЦ, гар утас худалдаа болон барааны дэлгүүрүүд, цанын баазуудын үйл ажиллагааг нээх тухай хэлэлцжээ

Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссын хамтарсан хуралдаан өнөөдөр болсон талаар мэдээ

2021-01-16

Газар хөдлөлтийн дараах Хөвсгөл нуурын дүр төрх /зураг/

Хөвсгөл нуурын орчимд газар хөдөлсөнтэй холбогдуулан тус аймгийн Хамгаалалтын захиргаанаас иргэдэд м

2021-01-16

“Хүүхэд нь үймүүлээд байна гэх дуудлага ирэхэд бусдын амгалан тайван байдлыг хангахыг зөвлөдөг, торгодоггүй”

Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан иргэн, хуулийн э

2021-01-16

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...