Алдарт Вангагийн зөвлөгөө

2017-12-13 Зөвлөгөө 0

 

Болгарын алдарт зөнч, домч Ванга өвчнөө эмчлүүлэх гэж байснаас урьдчилан сэргийлэх нь илүү үр дүнтэй гэсэн үнэтэй зөвлөгөөг үргэлж дагасаар иржээ. Ингээд түүний хүмүүст өгдөг зөвлөгөөг хүргэж байна.

1.Хэзээ ч хэтрүүлэн бүү ид. Хахаж цадталаа идсэн бие махбод хоолыг шингээж, чанартай зүйлсийг нь авахаас илүү түүнийг ялгаруулахаар ажилладаг байна. Бага багаар олон ид гэдэг зарчим тун чухал.

2.Хар, хөх тариан талх сайн хэрэглэ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хөх тарианы талх амин хүчил, В1 буюу тиамин, РР буюу никотины хүчил зэрэг үнэт амин дэм ихтэй.

3.Сүү, аарц, шош, өндөг зэрэг цагаан өнгийн хүнсийг түлхүү хэрэглэ. Сүү бол байгалийн бүтээсэн чухал бүтээгдэхүүн юм.

4.Хүүхдүүддээ шингэн агшаамал өгч бай. Ингэхдээ шөл, агшаамал зэрэг шингэн хүнс хатуу зүйл нь давамгайлж байх ёстой бөгөөд хоолны үеэр ус уухыг бүрмөсөн хориглох хэрэгтэй. Яагаад гэвэл ходоодны шүүс ялгаралт багасч болзошгүй.

5.Ойн ургамлаар бэлдсэн цай сайн ууж бай. Жишээлбэл бөөрөлзгөнө, хад, гүзээлзгэнэ, аньс, бүйлсний навч, гаа зэрэг.

6.Тамхиа хаях хэрэгтэй. Судас хатуурч, зүрхний шигдээс, цус харвах, хорт хавдар тусах зэрэг өвчин тамхинаас үүдэлтэй.

7.Долоо хоногт доод тал нь нэг удаа чанасан улаан буудай хэрэглэ. Хоол судлаачдын үзэж буйгаар улаан буудай, овьёосонд үнэт амин дэмүүд агуулагддаг. Гэхдээ улаан буудайнд байх РР буюу рибофлавин овьёосноос дөрөв дахин их. РР амин дэм нь жижиг судаснуудыг тэлж, зүрхний үйл ажиллагааг хэвийн болгож, даралт тогтворжуулдаг.

8.Хүн бүрт өөрийнх нь амьдардаг газартай нь ойр ургасан ургамал эмчилгээнд илүү тус болдог гэдгийг сана.

9.Орой 22 цагаас өмнө унтаж, өглөө 5-6 цагт сэрэх нь ашигтай, үр дүнтэй.

10.Хүн бүр хөдөлгөөний идэвхтэй байж, биеийн хүчний хөдөлмөр хийх хэрэгтэй. Харамсалтай нь бид үүнээс аль болох зайлсхийдэг.

11.Сэтгэл санаагаа ариусгахад анхаар. Илүү эелдэг байж, бусдыг ойлгохыг хичээж, хүмүүсийг хайрлаж сур.

Холбоотой мэдээ

АНХААР: Хүүхэд гар утас, зурагт үзэж суухад тархинд нь “стресстэж байна” гэх дохио очиж, дархлаа нь унадаг

Хөл хориотой холбоотойгоор хүүхдүүд гэртээ байгаа нь дэлгэцний хамааралтай болгох нөхцөл бүрдүүлж ба

2021-01-18

Долоо хоногийн өрнийн зурхай 2021.I.18-24

Долоо хоног /2021.I.18-2021.I.24/-ийн өрнийн зурхайг хүргэж байна. Хонь Итгэл дүүрэн долоо

2021-01-18

“C” дүнтэй сурагчид амьдрал дээр илүү амжилттай байдаг

1. Тэд бусдын ойлгохыг хүсдэг зүйлийг хэдийнэ ойлгочихсон байдаг “С” авдаг сурагчид анги дээр

2021-01-16

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...