Дэлхийн статистикаас харахад эрчүүд эмэгтэйчүүдээс бага насалдаг. Байнгын стресс, ажил дээрээ хэт ядрах, тамхи, архи хэтрүүлэн хэрэглэх, таргалах зэрэг нь эрчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аж.
Эрдэмтдийн явуулсан судалгаанаас үзэхэд эрчүүдийн ихэнх өвчин, тэр тусмаа бэлгийн чалх сулрах нь бие махбодод хортой хүнс хэрэглэдэгтэй холбоотой гэнэ. Мэргэжилтнүүд эдгээр хүнсийг нэрлэж, эрчүүддээ анхааруулга хүргэж байна.
Энгийн хоолны давс л гэхэд эрчүүдийн бие махбодод муу нөлөөтэй аж. Натри хэт илүүдсэнээр аажмаар даралт ихтэй болж, чалхгүй болдог байна. Үүнийг стандартын дагуу эмчлээд ямар ч үр дүнгээ өгөхгүй.
Үүнээс гадна шар буурцгийн уургаас аль болох зайлсхий. Шар буурцганд эстроген буюу эмэгтэй даавар их хэмжээгээр агуулдаг аж. Энэ нь тестостероны түвшинг бууруулж, бэлгийн чадавхгүй болгодог.
Нарийн боов нь ханаагүй өөх тос агуулдаг. Энэ нь эрчүүдэд бас л муу бөгөөд зүрх судасны өвчлөлд хүргэдэг. Үүнээс болж хэвийн байсан зүрх, судас доголдож, сексийн идэвх муудна.
Тэр ч бүү хэл эрчүүд лаазалсан, нөөшилсөн хүнснээс зайлсхийх хэрэгтэй. Эдгээр хүнсэнд дифенилолпропаны концентраци их хэмжээгээр агуулагддаг. Химийн энэхүү нэгдэл нь бэлгийн чалх сулруулах үйлчилгээтэй.
0 cэтгэгдэлтэй