10 настай охиныг явган хүний гарцан дээр мөргөсөн иргэнийг 100 мянган төгрөгөөр торгожээ

2017-12-14 Нийгэм 0

 

2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн нутаг авто вокзалын хойд замд “Toyota Spacio” маркийн авто машин тухайн үед гарцаар гарч явсан 10 настай Н-г мөргөж гэмтээсэн зам тээврийн ослын бичлэг цахим орчинд задарч, олон нийтийн анхаарлыг татаад байна.

Энэ хэргийг үйлдсэн этгээд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй үлдэж байгаа гэсэн зарим нэг мэдээлэл гараад байсан юм.

Харин уг хэргийг Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтсээс шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д заасны дагуу жолооч Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн хуулийн заалтын дагуу 100,000 төгрөгөөр торгож шийдвэрлэжээ.
Тухайн хүүхдийн бие хөнгөн гэмтсэн, эцэг эх нь гомдол, саналгүй байх тул хуулийнх нь дагуу энэ хуулиар арга хэмжээ тооцсон байна.

Нийт жолооч, эцэг эхчүүд, багачуудад замын гадаргуу халтиргаа гулгаатай байгаа учир хөдөлгөөнд анхааралттай оролцохыг сануулж байна. Мөн хурдны хязгаарыг мөрдөх, замын хөдөлгөөний дүрмийг баримтлах зайлшгүй шаардлагатай гэж Замын цагдаагийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан НЭМГ болон Нэгдүгээр төрөхийн даргыг ажлаас чөлөөлөхийг хотын даргаас хүсжээ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 1-р сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 02.00 цагт шуурхай хурал зарлаж,

2021-01-20

Д.Нямхүү: Цаашид хүмүүсийг эмнэлэг хооронд зөөвөрлөхдөө алдаа дутагдал гаргахгүй ажиллана гэдгээ хэлье

Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, ажилтнууд өвчтөнийг эмнэлэг хооронд шилжүүлэх дүрэм, журмыг

2021-01-20

Х.Баттулга: Бид иргэдийн төлөө гэсэн үйл ажиллагааныхаа эцсийн зорилгыг умартсныг өчигдөр болсон үйл явдал дахин баталлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмнэлгийн тусламж үйлчилгээг, цар тахлын үеийн хариу арга хэмжээ

2021-01-20

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...