Доорхи нөхцөл байдал бүрдсэн бол бушуухан ажлаа сольсон нь дээр гэнэ. -Хамт олны дунд таагүй уур амьсгал бүрдсэн : Ялангуяа амраад ирсэний дараа ийм нөхцөл үүссэн бол байдал эвгүйдсэний шинж. Танай оффисд ажил хэрэгч бус харин дайны уур амьсгал ноёлсон тул энэ нь таны эрч хүчийг сорж тамлаж зовоодог. Ажил төрлийн хэвийн нөхцөл бүрэн алдагдах тул та энд биеэ зовоож суух хэрэггүй.
-Цалингийн бараа харахаа болих: Танай байгууллагын цалин цагтаа буухгүй байх нь ноцтой явдлын шалтгаан юм. Мөн урамшуулал шагналт цалингаа ч хасаж элдэв шалтгаан зааж өгөхөөс татгалзана. Түр зуурын санхүүгийн хүндрэл гарсан байж болох ч энэ бол таны бус харин дарга нарын асуудал. Хэрвээ цалин байнга саатаад байвал хайранцагаа алдаж байсны оронд ирээдүйгүй компаниас эртхэн гарсан нь дээр. Аягүй бол өрөнд баригдсан захиралтайгаа хоюулханаа л үлдэж магад.
-Ажлаасаа залхах : Ажилдаа явна гэхээс л нэг дургүй хүрээд ямар нэгэн шалтгаанаар чөлөө авах гэдэг. Очоод хийх ажил гарахгүй бусадтайгаа чалчиж кофе уусаар өдрийг бардаг. Сэтгэлзүйчид үүнийг ажлаа солих нэг шалтгаан гэж үздэг. Ажлын хэт ачаалалд орж ядрах, цаг алдаад байгаа мэт сэтгэгдэлд орох эсвэл амжилт нь үнэлэгдэхгүй бол хүн ажил хийх сонирхолоо алддаг аж.
-Ирээдүгүй болох : Ажилдаа гаршиж хариуцсан үүргээ төвөггүй биелүүлдэг, ажилдаа түүртэтгүй ч энэ байдлаараа цаашаа хол явахгүй нь мэдрэгддэг. Дээд албан тушаал бүгд эзэнтэй агаад ахих дэвших бүхий л боломж хаагдаж. Ажлын шинэ санаа үгүй болж гайгүй төслийг нь өөр хүмүүс авчихаж. Тэгвэл ийм газар таны ирээдүй сайхан харагдахгүй биз.
-Компани амлалтаа биелүүлэхгүй байх : Компани бүхэн ажилтануудаа манай хамгийн үнэт зүйл гэдэг ч удирдлага нь тэдний нийгмийн асуудлыг шийдэх, мэргэжил боловсролыг нь дээшлүүлэх тал дээр тун хойрго ажилладаг. Байр амласан ч өгөөгүй гэх мэт.
-Оффис дурлалд орооцолдох : Хэрвээ та хамт ажиллагсадынхаа нэгэнтэй нь нэр холбогдсон бол хэрэг явдал даамжрахаас өмнө ажлаа солих нь хамгийн зөв шийдвэр юм.
0 cэтгэгдэлтэй