Ардчилсан залуучууд чуулж байна

2017-12-16 Нийгэм 0

Ардчилсан Намын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбооны VIII их чуулган өнөөдөр болж байна. Хурлын хүрээнд “Үндсэн хууль”, “Уул уурхай ба эдийн засаг”, “Залуучууд ба оролцоо” гэсэн гурван салбар хуралдаан зохион байгуулагдаж байна. Мөг уг хурлын үеэр Монгол хүн Монгол хүндээ эх орон байж, нийгмийн бүхий л хэлбэрийн тэгш бус байдлыг багасган, эх орны өнцөг булан бүрт байгаа залуучуудын хамтын ажиллагаа, нөхөрлөлийг жинхэнэ утгаар нь бий болгож, нийгмийн хөгжлийн төлөөх бодит оролцоо, залуучуудын хөгжлийн төлөөх олон талт санаачилгыг дэмжин, хандлагын эерэг өөрчлөлтийг залуус өөрсдөө үлгэрлэн үзүүлэх зорилготой, таван дэд хөтөлбөр бүхий “АНДУУД” санаачилга албан ёсоор хэрэгжиж эхэлжээ. “Андууд-Нэг гэр бүл”, “Андууд-Илгээлтийн эзэн”, “Андууд-Сургалт, Хөгжлийн хөтөлбөр”, “Андууд-шинэ соёл” гэсэн таван дэд хөтөлбөр хэрэгжих юм. Үүнээс “Андууд-гэр бүл” хөтөлбөр өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд сугалаагар тодорсон хөдөө, орон нутгийн 60 залуу Ардчилсан Намын гишүүн, нийгэм, улс төрийн лидер 60 хүний гэрт зочилж, санал бодлоо солилцсон байна.


Дашрамд дурьдахад Ардчилсан Намын шинэчлэлийн бодлогын хүрээнд Ардчилсан Залуучуудын Холбоо анх удаа 90 мянган гишүүдийнхээ дунд санал хураалт явуулж, тус холбооны зургаа дахь Ерөнхийлөгчөөр Сүхбаатарын Эрдэнэболдыг сонгосон билээ.


Өнөөдөр 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн залуусын төлөөлөл болсон Ардчилсан Залуучуудын Холбооны VIII их чуулганы төлөөлөгчид нийт гишүүдийнхээ саналаар сонгогдсон холбооныхоо анхны Ерөнхийлөгч Сүхбаатарын Эрдэнэболдыг батламжилж, цаашдын бодлого, үйл ажиллагааныхаа чиглэлийг батлах юм.

Холбоотой мэдээ

Энэ сард хоёр удаагийн тусгай үүргийн нислэгээр БНСУ-аас 320 орчим иргэнийг авчирна

Улсын онцгой комиссын шуурхай Штабаас мэдээлэл хийлээ. ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүш

2021-01-18

“Бараа материал, гоо сайхны худалдаа, үйлчилгээг нээхээр судалж байна”

Өнөөдрөөс үйл ажиллагааг нь нээж байгаа ААН-үүдэд тавих шаардлага болон дараагийн ээлжид нээгдэх бүх

2021-01-18

Өмнөговь аймаг халуун ус, маникюр, гоо сайхны үйлчилгээний газруудаа нээжээ

Халуун ус, маникюр, гоо сайхны үйлчилгээг нээхээр болсноо Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдээллэ

2021-01-18

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...