КАНАДЫН ТЭРБУМТАН ЭХНЭРИЙН ХАМТ НАС БАРСАН БАЙХЫГ ОЛЖЭЭ

2017-12-16 Нийгэм 0

 

Канадын тэрбумтан Барри Шерман болон түүний эхнэр Хани нарын цогцос Торонто дахь гэрийнх нь хонгилоос олджээ. Цагдаагийн байгууллага тэднийг гэмт хэргийн золиос болсон байж болзошгүй гэж үзэж, мөрдөн байцаалтын ажил эхлүүлсэн байна.

Барри Шерман Канадын алдартай Apotex эмийн компанийн үүсгэн байгуулагч, захирал байсан юм. Тэрбээр Канадын толгой баячуудын нэг бөгөөд хүмүүнлэгийн үйлст идэвхтэй оролцдог нэгэн байжээ.

Цагдаагийн байгууллагаас Шерманы үхлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Тэд хохирогчдын нэрсийг ч албан ёсоор зарлаагүй бөгөөд Шерманы гэр бүлийнхний найз нөхөд, дотнын хүмүүсийн мэдээллийн дагуу орон нутгийн хэвлэл энэ тухай мэдээлжээ.

Шерманы тэргүүлж байсан Apotex компаниас гаргасан мэдэгдэлдээ “Apotex компанийн хамт олон харамсалтай мэдээг хүлээж аваад маш их цочирдож, харамсаж байна. Хүнд хэцүү энэ цаг үед түүний гэр бүлийнхний төлөө залбирах болно” гэжээ.


Торонто дахь Шерманы амьдарч байсан байшингийн хонгилоос түүний цогцсыг олжээ.

Ноён, хатагтай Шерман нар дөрвөн хүүхэдтэй аж.

Шерман 1974 онд Apotex компанийг үүсгэн байгуулсан бөгөөд өдгөө салбартаа дэлхийд долдугаарт бичигдэх хэмжээний том ханган нийлүүлэгч болжээ.

Forbes сэтгүүл Шерманы хувийн хөрөнгийг 3.2 тэрбум ам.доллар гэж үнэлсэн байдаг.

Холбоотой мэдээ

Энэ сард хоёр удаагийн тусгай үүргийн нислэгээр БНСУ-аас 320 орчим иргэнийг авчирна

Улсын онцгой комиссын шуурхай Штабаас мэдээлэл хийлээ. ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүш

2021-01-18

“Бараа материал, гоо сайхны худалдаа, үйлчилгээг нээхээр судалж байна”

Өнөөдрөөс үйл ажиллагааг нь нээж байгаа ААН-үүдэд тавих шаардлага болон дараагийн ээлжид нээгдэх бүх

2021-01-18

Өмнөговь аймаг халуун ус, маникюр, гоо сайхны үйлчилгээний газруудаа нээжээ

Халуун ус, маникюр, гоо сайхны үйлчилгээг нээхээр болсноо Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдээллэ

2021-01-18

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...