Ходоодны хорт хавдартай болсон Б.Лхагвасүрэн: Бурхан аваад явах цаг нь болсон бол яахав, болоогүй бол түмэн олон минь мэдэг

2017-12-16 Нийгэм 0

 

Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн. “Болор цом”-ын 3, “Гэгээн муза” наадмын 2, “Алтан-Өд”-ийн 2 удаагийн шагналт, Дорнын их найрагч Бавуугийн Лхагвасүрэнг танихгүй хүн гэж үгүй.

“Монгол Тулгатны 100 Эрхэм” нэвтрүүлэгт хөтлөгч хийн олон түмнийхээ мэлмийг баясгаад байсан тэрээр Солонгос улсад эмчилгээ хийлгэж байгаа ажээ.

Түүний шинжилгээний хариу тааруу гарсан бөгөөд “Ходоодны хорт хавдар” гэсэн онош тодорсон байна. Яаралтай хагалгаа хийлгэхгүй бол биеийн байдал нь тун хүндхэн байгаа бөгөөд тэрээр :

” 73 насаллаа даа.Бурхан аваад явах цаг нь болсон бол яахав, Болоогүй бол түмэн олон минь мэдэг. Нутагтаа, Ууландаа л нэг оччихоод ирье. Хэдэн ач зээгээ бодохоор хэцүү юм. Ганц хоёр жаахан амины юмнууд гүйлдэж байгаа шүү дээ. Өвөөдөө жигтэйхэн хайртай юм байгаам. Хадгалсан юм байх биш. 1 сарын 10-нд хагалгаанд ор гэнэ. Нутаг буцнаа, ууландаа нэг мөргөе” хэмээн санаа алдаж суугаа ажээ.

Холбоотой мэдээ

ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан НЭМГ болон Нэгдүгээр төрөхийн даргыг ажлаас чөлөөлөхийг хотын даргаас хүсжээ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 1-р сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 02.00 цагт шуурхай хурал зарлаж,

2021-01-20

Д.Нямхүү: Цаашид хүмүүсийг эмнэлэг хооронд зөөвөрлөхдөө алдаа дутагдал гаргахгүй ажиллана гэдгээ хэлье

Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, ажилтнууд өвчтөнийг эмнэлэг хооронд шилжүүлэх дүрэм, журмыг

2021-01-20

Х.Баттулга: Бид иргэдийн төлөө гэсэн үйл ажиллагааныхаа эцсийн зорилгыг умартсныг өчигдөр болсон үйл явдал дахин баталлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмнэлгийн тусламж үйлчилгээг, цар тахлын үеийн хариу арга хэмжээ

2021-01-20

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...