Монголын хөрөнгө мөнгөтэй зарим гэр бүлийн үр хүүхдүүд буруу хэв маягаар амьдарч, бидний нүднээс далдуур хичнээн их бусармаг үйлдлүүд хийдэг болохыг нэгэн охин олон нийтийн сүлжээнд бичлэг хийн дэлгэсэн явдал өчигдрийн гол сенсацийн нэг болсон билээ. Уг охиныг сайд асан “Бридж” Ганхуягийн хүүхэд гэдгийг мэдээллийн хэрэгслүүд тодруулан, бичлэгийн талаарх санал сэтгэгдлээ олон нийтийн сүлжээний хэрэглэгчид өөр өөрийнхөөрөө илэрхийлж байлаа.
Тэгвэл өнөөдөр цэнхэр үст Цэрэн охиныг хамгаалалтад авах талаар өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ.
Уг охины уусан зүйлд мансууруулах бодис хийн, түүнийг хүчирхийлсэн тухай өгүүлэхдээ Монголын урдаа барьдаг томоохон компаниудын эздийн хүүхдүүд үйлдсэн талаар дурдаж байсан. Тэрхүү бичлэг, мэдээлэл олон нийтэд цацагдаад эхэлсний дараахан удалгүй зарим сайтуудаас устаад алга болсон.
0 cэтгэгдэлтэй