‘Авьяаслаг Азичууд’ шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг Б.Шижирбат энэ сарын 15-нд эх орондоо иржээ.
Тэрбээр шоуны эхний шатанд үзүүлсэн үзүүлбэрээр “Алтан баззер”-ийн эзэн болж, хагас шигшээд өрсөлдөх шилдэг 24 оролцогчийн нэгээр шалгарсан. Улмаар хагас шигшээгээс олон нийтийн санал хураалтын дүнд финалын шатанд үлдэж чадсан юм.
Ийнхүү финалын шатанд шалгарсан шилдгүүд энэ сарын 7-нд шинэ үзүүлбэрээ үзүүлж, Б.Шижирбат өөрийн үзүүлбэрийн төгсгөлд эхнэртээ гэрлэх санал тавьснаар үзэгч олныг гайхшируулсан билээ.
0 cэтгэгдэлтэй