iPhone-ын баттерейг шинээр солиход хурд нь яадаг вэ

2017-12-21 Нийгэм 0

 

Сүүлийн үед өмнөх загварын iPhone гар утаснуудын баттерейг шинээр солиход ажиллагаа нь хурдасч байгааг мэргэжилтнүүд янз бүрээр батлан харуулах болсон юм. Үүнээс болоод Apple компани шинэ iPhone гаргахдаа хуучин загваруудаа зориудаар удаан болгож, утсаа солих сэдэл хүмүүст төрүүлдэг гэсэн сэжиг таамаг тарсан юм.

Тэгвэл Apple компани үүний шалтгааныг өчигдөр тайлбарлажээ. Лидиум-ион технологийн баттерей удаан хэрэглэгдэх тусам цэнэг нь суларч, ачаалал өндөртэй ажиллагааг хангаж дийлэхгүй болдог гэнэ. Үүнээс болоод програмын өндөр ачаалалтай үед, эсвэл орчны температур бага үед гэнэт унтрах зэрэг үзэгдэл илэрдэг гэжээ.

Тиймээс Apple компани хуучин баттерей бүхий гар утаснуудын хурдыг зориудаар сааруулж, дээр дурдсан шиг гэнэтийн осол эндлээс сэргийлэх арга хэмжээ авдаг юм байна.

Харин баттерейг нь шинээр солиход энэ хязгаарлалт байхгүй болдог гэж тайлбарлажээ. Өнгөрсөн жил Apple ийм өөрчлөлтийг iPhone 6, iPhone 6S, iPhone SE загварууддаа нэвтрүүлсэн байна. Харин одоо iOS 11.2 хувилбараар дамжуулан iPhone 7-д нэвтрүүлэх гэж байгаа гэнэ. Цаашдаа бусад бүтээгдэхүүнүүдэд ч ийм хамгаалалтын арга хэмжээ хэрэгжинэ гэжээ.

Эх сурвалж: Tech Insider

Холбоотой мэдээ

Иргэд Ковид19-ийн вакцин хийлгэхэд ойролцоогоор 25 мянга орчим төгрөг зарцуулж чадна гэв

Коронавирусийн өрхөд үзүүлж буй нөлөөг “цаг тухайд нь” хянах зорилгоор Үндэсний статистикийн хороо,

2021-01-19

Дуучин Э.Оюумааг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасч, 5.400.000 төгрөгөөр торголоо

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Р.Энхтайван, шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнхтуяа нар “

2021-01-19

БНЭУ-аас ойрын хугацаанд цар тахлын эсрэг вакцин нийлүүлнэ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-д үйлдвэрлэж байгаа “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинаас авах хүсэлтэй

2021-01-19

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...