Таны залуу эдгээр 10 зан чанартай бол түүнийг хэзээ ч тавьж явуулж болохгүй

2017-12-21 Зөвлөгөө 0

 

Гэр бүл болох гэдэг эмэгтэй хүний амьдралын хамгийн аз жаргалтай боловч хариуцлагатай мөчүүдийн нэг. Тийм гэж хэлэхээсээ өмнө таны сонгосон хүн энгийн шаардлагуудад нийцэхээр хүн мөн үү гэдгийг сайн бодож үзэх хэрэгтэй. Сэтгэл хөөрлөөр асуудлыг шийдэхээс өмнө сайтар бодож үзээрэй!

Бид та бүхэндээ сэтгэл судлаач Лори Питерсийн гаргасан «Сайн нөхрийн 10 шинж»-ийг танилцуулж байна.

Тэр таньтай юуны ч тухай хамаагүй, ялангуяа ярвигтай зүйлсийн талаар ярилцаж чаддаг

Хэрвээ тэр энгийн бус ярианаас зайлсхийдэг бол түүний талаар мартаж үз. Хэрвээ та 2 хоорондоо бага харилцдаг эсвэл бие биенийгээ ойлгохдоо тааруу бол урам хугалах асуудлууд байнга л гарах болно. Амьдралд янз бүрийн хүнд хэцүү зүйлүүд тохиолддог. Хэн ч хүнд хэцүүг ганцаараа даван туулна гэж бодож, хүсдэггүй. Бие биенийгээ урамшуулж, дэмжиж, асуудлуудыг хамтдаа даваад гарахын тулд л та хоёр хамтдаа байгаа, тийм биз дээ?

Хүнд хэцүү цаг үед тэр үргэлж таны хажууд байдаг

Хэцүү цаг үе ирэхэд тэр алга болдог эсвэл асуудлаас зугтаадаг бол тэр гэрлэлтэнд бэлэн биш байна. Хэрвээ танд түүний энэ байдал нь таалагддаггүй бол та түүнтэй энэ талаар ярилцах хэрэгтэй. Хэцүү нөхцөл байдалд хүн ямар байгаа нь түүний зан авирын талаар олон зүйлийг хэлж өгдөг.

Амьдралын чухал асуудлууд болох гэр бүл, мөнгө, сексийн талаар та хоёрын үзэл бодол адилхан

Хэрвээ та хоёрын хүсэл адилхан бол маш сайн байна. Хэрвээ үгүй бол та хоёрын хоёулангийх нь хүсэл, таашаалд нийцэх тохиролцоо, шийдвэрт хүрэх хэрэгтэй. Хэрвээ тэр энэ талаар ярилцахыг хүсэхгүй байгаа бол эсвэл та хоёр нэгдсэн нэг шийдвэрт хүрч чадахгүй байгаа бол цаашид юу болох талаар сайн бодоод үз. Та түүндээ хайртай байхад ийм жижиг сажиг зүйлсийг бодож, анхааралдаа авах хэцүү л дээ. Гэхдээ л эрт орой хэзээ нэгэн цагт харамсахгүйн тулд зарим зүйлст зүрхээрээ биш ухаанаараа хандаарай!

Тэр эмэгтэйчүүдтэй сайхан харилцаатай байдаг

Бусад эмэгтэйчүүдэд яаж хандаж байгааг нь, ээж юм уу эгчтэйгээ хэрхэн харьцаж байгааг нь сайн ажиглаарай. Ерөнхийдөө эмэгтэйчүүдэд эелдэг, хүндэтгэлтэй хандаж байна уу гэдгийг нь хараарай! Яагаад гэвэл тэр таньтай ч бас яг ингэж л харьцах болно.

Тэр санхүүгийн хувьд хамтын ирээдүйдээ санаа тавьдаг

Мөнгөтэй холбоотой асуудлууд гэр бүл салах шалтгаануудын жагсаалтыг яах аргагүй тэргүүлдэг. Тиймээс хэрвээ та хоёр боломжийн эсвэл тэр гэртээ хүүхдээ хараад та гэр бүлээ тэжээнэ гэж тохиролцсон бол асуудал алга. Хэрвээ үгүй бол тэр ажил хийх шаардлагатай болно. Хэрвээ тэр хариуцлагатайгаар энэ асуудалд бэлтгэгдэж, шургуу ажиллаж байгаа бол түүнд «сайн нөхрийн 10 шинж»-ийн нэг нь байгаа юм байна.

Тэр хэлсэн үгэндээ хүрдэг

Тэр «би ирнэ» гэж хэлчихээд хэдэн цагаар алга болчихдог уу? Эсвэл «Би бүгдийг нь хийнэ, санаа зоволтгүй» гэдэг үү? Эдгээр нь бүгд хоосон амлалтууд. Тэр үгээрээ болон үйлдлээрээ та болон та хоёрын харилцаа хамгийн чухал зүйл гэдгийг харуулдаг байх ёстой.

Тэр сэтгэлзүйн хувьд тогтвортой

Өөр дээрээ ажилладаг хүн өөрийхөө алдааг хүлээн зөвшөөрдөг, алдаагаа засдаг, хүндэтгэл хүлээхүйц өөрийхөө илүү сайн хувилбар болохын төлөө хичээдэг. Ийм эр хүнтэй 5, 10, түүнээс ч олон жил хамт баймаар санагддаг.

Түүний ёс зүй, ёс суртахууны үнэт зүйлүүд таныхтай ижил

Таны үзэл баримтлал түүнийхтэй 100% адил байх албагүй л дээ. Гэхдээ наад зах нь та хоёр тодорхой үнэт зүйлүүдийг ялгаж салгадаг байх ёстой ба ёс суртахууны болон ёс зүйн асуудлуудад нэг байр суурьтай байх ёстой. Хэрвээ тэр өөрөө л хүсэхгүй бол тэр өөрчлөгдөхгүй. Хүн тодорхой стандарт, хэм хэмжээний дагуу өсч торнидог, түүнийхээ дагуу амьдардаг. Эдгээрийг өөрчлөх хэцүү. Хэрвээ та хоёрын үзэл баримтлал өөр, тэр өөрийхөө үзэл баримтлалыг өөрчлөхөд бэлэн биш байгаа бол сайхан амьдралын талаар бодоод ч хэрэггүй.

Тэр таны асуудлуудыг шийдэхэд тусалдаг

Тэр танд байнга тусалдаг. Та хоёр хол газар тусдаа байгаа ч гэсэн тэр таны бүх зүйл хэвийн байгаа эсэхийг байнга асуудаг. Та түүний нэн тэргүүний зорилтуудынх нь эхний 2 зүйлд заавал багтах байх ёстой. Хэрвээ үгүй бол түүнтэй гэрлэж болохгүй.

Тэр танд хайртай гэж хэлдэг, үүнийгээ ч харуулж чаддаг

Хэрвээ эсрэгээрээ бол та үүнтэй бүү эвлэр, түүнийг зөвтгөх шалтаг, шалтгаан ч бодож олохоо боль. Хэрвээ тэр одоо 3-хан чухал үгийг хэлж чадахгүй, хайртай гэдгээ үйлдлээрээ баталж чадахгүй юм бол цаашид юу болохыг төсөөлөөд үз дээ? Таны зүгээс гэвэл эдгээрийг хийхэд та түүнд цаг хугацаа, орон зай гаргаж өгөөрэй. Тэгээд та цаашид юу болохыг хүлээ, шийдвэрээ гаргахдаа бүү яар!

Нөхөрт гарна гэдэг амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг. Үнэн хэрэгтээ тэр таны нөхөр байхад тохирох хүн мөн үү гэдгийг та л мэднэ. Шийдвэр гаргах хүн нь та. Хүсч байгаа тэр л амьдралаа бүтээ. Та 2 хоёулаа амьдралын их далайд аялахдаа бэлэн болох тэр цаг мөч хүртэл хайр бүгдийг ялдаг. Та бэлэн үү?…

Холбоотой мэдээ

АНХААР: Хүүхэд гар утас, зурагт үзэж суухад тархинд нь “стресстэж байна” гэх дохио очиж, дархлаа нь унадаг

Хөл хориотой холбоотойгоор хүүхдүүд гэртээ байгаа нь дэлгэцний хамааралтай болгох нөхцөл бүрдүүлж ба

2021-01-18

Долоо хоногийн өрнийн зурхай 2021.I.18-24

Долоо хоног /2021.I.18-2021.I.24/-ийн өрнийн зурхайг хүргэж байна. Хонь Итгэл дүүрэн долоо

2021-01-18

“C” дүнтэй сурагчид амьдрал дээр илүү амжилттай байдаг

1. Тэд бусдын ойлгохыг хүсдэг зүйлийг хэдийнэ ойлгочихсон байдаг “С” авдаг сурагчид анги дээр

2021-01-16

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...