Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч найман настай охин сураггүй алга болоод багагүй хугацаа өнгөрлөө. Алга болсон охиныг эрэн хайх ажлын хэсэг байгуулагдсан ажиллаж байгаа ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн сураг гараагүй хэвээр байна.
Харин өнөөдөр зарим хэвлэлээр үед алга болсон охины хэрэгтэй холбогдуулан авга ахыг нь шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Авга ахыг нь өөр хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Охин алга болох үеэр авга ах нь цагдан хоригдсон байсан” гэх мэдээллийг өгч байна.
0 cэтгэгдэлтэй