НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл Хойд Солонгост газрын тос, шатахуун нийлүүлэхийг хориглолоо

2017-12-23 Нийгэм 0

 

Өнгөрсөн сард баллистик пуужин туршсан Хойд Солонгосын дэглэмийн эсрэг ээлжит хориг арга хэмжээг НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл өчигдөр 100 хувийн саналаар дэмжлээ.

Энэ удаа тус улсад нийлүүлдэг газрын тос, шатахууны бүтээгдэхүүнд өргөн хэмжээний хориг тавьж байна. Хориг ёсоор Хойд Солонгосын жилийн шатахууны нийлүүлэлтийг 500,000 баррелиар тогтоосон нь бараг 90 хувийн хязгаарлалт болжээ.

Мөн түүхий газрын тосны жилийн нийлүүлэлтийг нь 4 сая баррель болгон бууруулсан байна. Зөвхөн газрын тосны хязгаарлалт тавиад зогссонгүй, хилийн чанадад ажиллаж байгаа Хойд Солонгосын ажилчдыг 24 сарын дотор бүрэн нутаг буцаах төлөвлөгөөг баталлаа.

Шинэ хориг нь арваннэгдүгээр сарын 29-нд Пёньяны харвасан баллистик пуужингийн туршилтын үр дүн болж байна.

НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл энэ удаа АНУ-ын гаргасан газрын тосны нийлүүлэлтийг 100 хувь таслах саналыг хүлээж авалгүй, “зөөлрүүлсэн” тогтоол гаргажээ.

АНУ-ын НҮБ дахь төлөөлөгч Никки Хэйли “Шинэ хориг нь дахин өдөөн хатгасан үйлдэл гаргавал илүү хатуу шийтгэл оноох тодорхой дохиог Пёньянд өгч байгаа юм” гэж санал хураалтын дараа хэлсэн байна.

Эх сурвалж: Russia Today

Холбоотой мэдээ

Даваа гарагаас ТҮЦ, гар утас худалдаа болон барааны дэлгүүрүүд, цанын баазуудын үйл ажиллагааг нээх тухай хэлэлцжээ

Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссын хамтарсан хуралдаан өнөөдөр болсон талаар мэдээ

2021-01-16

Газар хөдлөлтийн дараах Хөвсгөл нуурын дүр төрх /зураг/

Хөвсгөл нуурын орчимд газар хөдөлсөнтэй холбогдуулан тус аймгийн Хамгаалалтын захиргаанаас иргэдэд м

2021-01-16

“Хүүхэд нь үймүүлээд байна гэх дуудлага ирэхэд бусдын амгалан тайван байдлыг хангахыг зөвлөдөг, торгодоггүй”

Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан иргэн, хуулийн э

2021-01-16

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...