Элэг шилжүүлэх хагалгааг үнэгүй хийнэ

2017-12-25 Нийгэм 0

 

Энэ хамт олон бол ХСҮТ ийн Элэг шилжүүлэн суулгах багийнхан. Тэд Хавдрын эмнэлэгтээ хавдраар өвдсөн элгийг эрүүл элгээр сольж шилжүүлэн суулгах мэс заслыг хийхийн төлөө 7 жилийн өмнөөс амбицтай ажилласан. Энэ хооронд гадаад, дотоодод маш олон удаа мэргэжлээ дээшлүүлж сургалтад хамрагдсан. Одоо тэд хамгийн сүүлчийнхээ сургалтад БНСУ ын Самсунг эмнэлэг дээр хамрагдаж байгаа. Тэд элэг шилжүүлэх хагалгааг одоогийн байдлаар 3 удаа хийчихээд байна. 2018 оны 1 р сарын 28 ны өдөр тэд анхны хагалгаагаа Монголдоо хийнэ. Ингэснээр хамаг эд хөрөнгө, амьдралаа барьцаанд тавиад харийг зорьдог монголчуудын зовлон нимгэрэх учиртай. Хамгийн гол нь өндөр өртөг бүхий элэг солих хагалгаа үнэгүй. Харин шинжилгээ болон зураг сэлтийн бага зэргийн зардал л байх юм шиг байна, Энэ эмнэлгийн дарга Chinburen Jigjidsuren хавдраар өвдсөн элгийг эрүүл элгээр солих мэс заслыг хийх гэж энэ хамт олныг нэг баг болгон бүрдүүлсэн. Эдгээр залуус бүгд хоёр хэлээр чөлөөтэй ярина. Дэлхийтэй хөл нийлүүлсэн багаж төхөөрөмж технологи нь байвал манай эмч сувилагч нар хэдийнэ мэргэшиж чадваржсаныг ХСҮТ ээс харж болно. Сэтгүүлч миний бие нөхдийн хамт Элэг нэгт монголчууд санг энэ хамт олонг дэмжих зорилгоор жилийн өмнө байгуулж нийгэмд нээлттэй лоббиг амжилттай хийснээр мэс засалд шаардагдах 1 тэрбум төгрөгийн багаж техник хэрэгсэл, 60 гаруй сая төгрөгийг ард иргэд аж ахуйн нэгжээс хандиваар цуглуулан эмч нарын сургалтад зориулжээ. Харин эдгээр хоногуудад Сөүлд сургалтад буй Элэг шилжүүлэн суулгах багийнхантайгаа очиж уулзлаа. Тэд мөдхөн эргэж эх орондоо ирнэ. Зорьсон санасандаа хүрнэ. Энэ бүхний эцэст монгол хүний зовлон нимгэрнэ гэж бодохоор сайхан. Амьдралаа ломбардад тавиад харийн орыг зорьж эмчлүүлж буй ард түмний минь зовлон илаарших болтугай. Цагаан нөмрөгт баатрууддаа амжилт хүсье. Battulga Khaltmaa Сарангэрэл Даваажанцан Taivanbaatar Erdenebileg Gurbadam Unenbat @ Khulan Tsoodol Gantigmaa Bujgar Т.Ариунаа

Холбоотой мэдээ

Нэгдүгээр сарын 18-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2021 оны нэгдүгээр сарын 18-22 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг Цаг уур, орчны шинжилгээний га

2021-01-17

“ТАВАН тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдварын тоо 1016 боллоо” /01.17/

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн томуугийн нэгжийн

2021-01-17

Маргаашнаас цанын бааз, ТҮЦ, цахилгаан бараа болон тавилгын дэлгүүрүүдийг нээх шийдвэр гарлаа

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр үйл ажиллагааг нь хязгаар

2021-01-17

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...