“Асашёорюүг унагаагаад 10 сая иен” нэвтрүүлгийн нэг өрсөлдөгч нь холимог тулаанч Боб Сапп

2017-12-26 Нийгэм 0

 

 

Мэргэжлийн сүмогийн 68 дахь Их аварга /Ёкозүна/ Асашёорюү Японы “ABEMA” интернет телевизийн шинэ жилийн нэвтрүүлэгт оролцохдоо ямар хүмүүстэй халз тулах талаар мэдээлж байна.

“ABEMA TV”-гийн 2017 оны 12 дугаар сарын 31-ний “Асашёорюүг унагаагаад 10 сая иен” нэвтрүүлгийн зар аль эрт тавигдсан. Тус телевизээс өнгөрсөн тавдугаар сард хийсэн “Мэргэжлийн боксчин Камэдаг ялбал 10 сая иэн” анхны нэвтрүүлэг тун их амжилт олсон байна. Нэг энгийн залуу Камэдаг бараг ялах дөхсөн аж.

Харин энэ удаад Асашёорюүд тун хатуу өрсөлдөгчид таарах бололтой гэж спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ мэдээлж байна. Асашёорюүг дохёноос түлхэн гаргаж, шагналын мөнгө авахын тулд эхлээд тамирчин биш жирийн 5 залуу хүчээ сорино. Харин тэдний дараа VIP өрсөлдөгчид гарч ирэх бөгөөд “ABEMA TV”-гээс зарласан анхны VIP өрсөлдөгч нь Америкийн холимог тулаанч Боб Сапп байлаа. Сапп бол америк хөлбөмбөг тоглож байсан, бие бялдар томтой тамирчин тул Их аваргыг дохёноос түлхэн гаргах магадлалтай гэж зарим шинжээч үзэж байна.

Дахиад хоёр VIP өрсөлдөгч гарч ирэх ч тэдний нэрийг дараа зарлахаар болжээ. Тэд жүдо, регби, чөлөөт бөхийн тамирчид байх магадлалтай. Ингэснээр манай аварга нийт найман хүнтэй барилдахаар болжээ. “Асашёорюүг унагаагаад 10 сая иен” тэмцээний дүрэм “Харитэ алгадах мэх хийхгүй”, “Тачиай дээр зайлахгүй”, “Тохойлдож мөрлөхгүй” гэсэн гурван дүрмээс бусад нь мэргэжлийн сумотой ижилхэн дүрмээр явагдах юм.

Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Холбоотой мэдээ

НӨАТ: Гурван сая төгрөгийн 28, таван сая төгрөгийн 2 азтан тодорлоо

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа. Тохиролд 2020 оны 12 дугаар сарын 1-31-ний

2021-01-24

Д.Наранзул: Үсчин, гоо сайхан болон томоохон захуудын үйл ажиллагааг нээсэн нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч, дэд захирал Д.Наранзул коронавируст халдвараас сэргийлэ

2021-01-24

Ихэнх нутгаар цасаар шуурч, хүйтрэхийг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа

Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, маргааш өдөр

2021-01-24

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...