Мөрөөдлийн театрын жүжигчин Батушка буюу Т.Баттулга, дуучин Нара буюу М.Нарантуяа нар одоогоос 17 жилийн өмнө үерхэж нэгэн цагт хайр дурлалын холбоотой явсныг олон хүн мэднэ. Удалгүй хосууд хоёр тийш болж, энэ хугацаанд Нара ч үрийн зулай үнэрлээд амжсан. Харин жүжигчин Батушка өөрсдийн харилцааны талаар “Нэгэн цагт бид хоёр сайхан хос байлаа. Одоо харин сайн найзууд, бие биеэ чадах зүйлээрээ дэмжээд явдаг юм баярлалаа. Нарадаа бүх зүйлд…” хэмээн бичиж түүнтэй авхуулсан зургаа ийнхүү өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
Сонирхуулахад өчигдөр /2017.12.25/ Мөрөөдлийн театрын шинэ жил болсон бөгөөд, энэ үеэр Нарагийн шинээр нээгээд удаагүй байгаа Nuclear Steak ресторанд баяраа тэмдэглэсэн байна.
0 cэтгэгдэлтэй