Утаанаас үүдэн ОНЦ БАЙДАЛ зарлах хуулийн заалт байхгүй

2017-12-26 Нийгэм 0

 

Агаарын бохирдлыг хэмжих нэгж буюу агаарын чанарын индекс 500-аас их тохиолдолд маш их бохирдолтой гэж үздэг. Ийм үед хүүхэд, хөгшин хүмүүс, амьсгалын замын өвчтэй хүнийг гэрээсээ гарахгүй байх, цэвэр агаарт салхилахыг зөвлөдөг.

Тэгвэл нийслэлийн агаарын бохирдлын хэмжээ дээрх зөвлөмжийг тогтмол давсан үзүүлэлттэй байх боллоо. Өчигдөр 13.30 цагт Зуун айл орчимд хамгийн их буюу 4984-т хүрлээ.

“Угаартаж үхлээ. Онц байдал зарлаач. Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогооч” гэх иргэдийн санал шүүмж ч цахим орчинд дүүрэв. Тиймээс агаарын бохирдлоос үүдэн Онц байдал” зарлах боломжтой эсэхийг “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар”-ын мэргэжилтэн н.Алтангэрэлээс тодрууллаа. Тэрбээр “Манайх агаарын бохирдлыг хэмжиж, дээд байгууллагадаа мэдээллэдэг. Мөн цахим сайтаараа дамжуулан иргэдэд мэдээлэл өгдөг. Онц байдал зарлах эсэх асуудлын мэдэхгүй” гэсэн хариултыг өгсөн.

Тэгвэл “Онц байдал зарлах тухай” хуульд хэрхэн заасныг хүргэе. Тус хуулийн дөрөвдүгээр зүйлд Онц байдал зарлах үндэслэлийг дараах байдлаар хуульчилжээ.

“Монгол Улсын Үндсэн хуульд заасан ёсоор дор дурдсан онцгой нөхцөл бий болсон үед онц байдал зарлаж болно.

1/ улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон;

/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2/Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон”

Дээрх 4.1 дэх заалтад утаа багтах эсэх талаар хуульчдаас тодруулахад “Манай улсад Онц байдлын чиглэлээр мэргэшсэн хуульч тун цөөн бий. Онц байдлын тухай хуульд байгалийн давагдашгүй хүчин зүйлс буюу цас, зуд, түймэр зэрэг тохиолдолд, мөн үйлдвэрийн осол, иргэний бослого зэрэгт онц байдал зарлахаар хуульчилсан байдаг. Утааны асуудал нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэж байгаа тохиолдол болохоор хуулийн заалтад ороогүй. Тэгэхээр хулийн хүрээнд утаа ихэссэнээс үүдэн онц байдал зарлах боломжгүй” гэсэн тайлбарыг өглөө.

Холбоотой мэдээ

НӨАТ: Гурван сая төгрөгийн 28, таван сая төгрөгийн 2 азтан тодорлоо

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа. Тохиролд 2020 оны 12 дугаар сарын 1-31-ний

2021-01-24

Д.Наранзул: Үсчин, гоо сайхан болон томоохон захуудын үйл ажиллагааг нээсэн нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч, дэд захирал Д.Наранзул коронавируст халдвараас сэргийлэ

2021-01-24

Ихэнх нутгаар цасаар шуурч, хүйтрэхийг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа

Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, маргааш өдөр

2021-01-24

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...