Биткойныг хоригложээ

2017-12-27 Нийгэм 0

 

Жүүдүүд хориглосон байна. Цаадуул чинь тэнэг бишшүү…

Монголын Нягтлан сэтгэлгээтэй ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛИЙН Эдийн засагчид крипто валютийг шүтээд л бүр өөрсдөө үйлдвэрлэнэ гээд ч байх шиг.

Яг 2008 оноос хойш олон улсын нүүрсний зах зээлийн прогноз уншчихаад нүүрсний үнэ хэзээ ч унахгүй өссөөр байх болно гэж ярьдаг байсан шигээ…
Нөгөө хэдэн зүгээр сууж байгаад мөнгөтэй болох донтой ард түмэн нь Биткойнлуу хошуурцгаагаад Биткойнд орохгүй бол хүн биш болчих гээд ч байгаа юм шиг хандлага нийгэмд ажиглагдах болж. Яг ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШООНД мөнгөө хадгалуулж байгаад өсгөж авах гээд бөөнөөрөө шатсан түүх шиг.

Би өмнө нь хэлж байсан. Идеал төлбөрийн хэрэгсэл. Цахим ертөнцөд аюулгүй байдал тал дээр туйлын баталгаатай зүйл гэж үгүй. Яг тооны хязгааргүй үргэлжилдэг шиг.

Өөрийн байгалийн баялаггүй түүхий эдийн нөөцгүй, эсвэл хууль бус экспорт хийдэг, улс орнууд голчлон идеал төлбөрийн хэрэгсэлд шүтэж байна. Учир нь материаллаг баялагийг чинь авсан тал асуудал үүслээ чиний гарт агаар атгуулж төлбөрөө хийсэн, баяртай болох юм. Цэвэр итгэлцэл дээр тогтож буй төлбөрийн хэрэгсэл. Итгэлцэл нь учрийг нь ойлгохгүй ч зүгээр сууж байгаад мөнгө үржээд байгаад итгэж байгаа учраас горьдлого үүсгэж сохор итгэл төрүүлнэ.. Яг АНУ-н доллар алтаар биш нефтийн худалдааны төлбөрийн хэрэгсэл учир үнэ цэнэтэй байгаа шиг.

Биткойн бол Хадгаламж зээлийн хоршооноос ч долоон дор уршигийг ирээдүйд таринашүү. Манайх болгоомжтой хандах ёстой.

Биткойны ертөнцөд оролцох нь таны эрх. Бас та тэнэг байх нь ч бас таны эрх, харин хохирчихоод төрөөс, татвар төлөгчдийн мөнгөнөөс хохирлоо барагдуулна гээд чичирчихэвдээ.

Биткойны ертөнц нурлаа. Таны хуримтлал үзвэл үнс харвал хальс болох болно.

Энэ нь крипто валють ирээдүйд баталгаатай болохгүй гэж байгаа юм биш. Одоогийн байдлаар өөрийн үнэ цэнэдээ тохирох баталгаа байхгүй байгаашүү гэдгийг үүгээр анхааруулж байна.

Уул уурхайн инженер эдийн засагч П.Өлзийнаран

Холбоотой мэдээ

Даваа гарагаас ТҮЦ, гар утас худалдаа болон барааны дэлгүүрүүд, цанын баазуудын үйл ажиллагааг нээх тухай хэлэлцжээ

Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссын хамтарсан хуралдаан өнөөдөр болсон талаар мэдээ

2021-01-16

Газар хөдлөлтийн дараах Хөвсгөл нуурын дүр төрх /зураг/

Хөвсгөл нуурын орчимд газар хөдөлсөнтэй холбогдуулан тус аймгийн Хамгаалалтын захиргаанаас иргэдэд м

2021-01-16

“Хүүхэд нь үймүүлээд байна гэх дуудлага ирэхэд бусдын амгалан тайван байдлыг хангахыг зөвлөдөг, торгодоггүй”

Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан иргэн, хуулийн э

2021-01-16

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...