Сексийн харилцаагаа тогтмол байлгах нь ямар их ач тустай болохыг та мэдэх үү?

2017-12-28 Зөвлөгөө 0

 

Сексийн эрүүл харилцаатай байх нь сэтгэл санааны хувьд дотно байлгаж, харилцаа нь илүү их бие биенийхээ төлөө гэсэн болохоос гадна өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлдэг болохыг эрдэмтэд аль хэдийнэ батласан.
Хосууд тогтмол сексийн харилцаатай байж сексийн харилцаагаа эн тэргүүнд тавьдаг байх нь хамгаас чухал. Сексийн талаар илүү нээлттэй харилцаатай байж, түүндээ зориулан цаг гаргаж байх нь хосуудад харилцаагаа эрүүл , урт удаан хадгалах нэгэн том хүчин зүйл яах аргагүй мөн билээ. Эмчийн зөвлөсөн доорхи сексийн амьдралын талаархи чухал зөвлөгөөнүүдийг хосууддаа харилцаагаа улам бат бэх байлган эрүүл сексийн харилцаатай байгаасай гэдэг үүднээс хүргэж байна.

Секс дараахь чухал нөлөөтэй:

Сэтгэл санааны хувьд дотно байдал нэмэгдэнэ.
Илүү зориулагдсан харилцаатай болно.
Амьдралын чанар дээшилнэ.
Өөртөө итгэлтэй байдал нэмэгдэнэ.
Биеийн эрүүл мэнд дээшилнэ.
Хосууд завгүй гээд байвал завгүй л байгаад байна. Тиймээ бид сексийн харилцааны тухай ярьж байна. Та өөрийнхөө эргэн тойронг ажиглаад үзвэл таныг өдөөх өч төчнөөн зүйлс бий. Тө өөрөө л зав гаргадагүй болохоос.

Секс таны харилцаанд хамгийн чухал зүйл. Сексийн харилцаа нь тогтмол бас хангалттай биш байх нь өөртөө итгэлгүй, гунигтай, сэтгэл гутралтай байлгаад зогсохгүй хосуудыг сэтгэл санааны хувьд дотно биш болгодог. Зарим нэгэн судалгаагаар удаан хугацаанд сексийн харилцаанд орохгүй байх нь стресст автуулж бүр цаашлаад сэтгэл зүйн дарамтанд оруулдаг болохыг батласан байдаг. Арай өөрөөр бодоод үзье л дээ: Секс бол таны хосдоо, хамтрагчдаа, эхнэр нөхөртөө зориулж чадах өөр хэнд ч зориулахгүй тийм цорын ганц зүйл юм. Мөн энэ харилцаа бол өрөөний найз болон бусад найз нартайгаа хуваалцаж чадахааргүй тийм л нэгэн өвөрмөц дотно зүйл. Сексийн хувьд сайн харилцаатай байх нь та хоёрын харилцааг удаан хугацаанд хадгалаад зогсохгүй харилцааг эрүүл байлгаж, та хоёрыг хамт байлгах нэгэн төрлийн цавуу гээд ойлгочиход болно.

Секс танд дараахь хэд хэдэн давуу талыг санал болгоно:
Сэтгэл санааны хувьд илүү дотно болгоно.
Хосууд бие биетэйгээ ярилцаж юу нөлөөлж, бие биедээ хэрхэн хүрэх нь таалагддаг талаар нээлттэй ярилцах нь маш чухал. Ингэснээр нээлттэй байдал нь нэмэгдэж, илүү ойр дотно болон бие биедээ итгэх итгэл гүнзгийрч сэтгэл санааны хувьд дотно болж эхлэдэг.

Харилцаа нь илүү бие биедээ зориулагдсан болдог.
Судалгаагаар сексийн харилцаа нь тогтмол биш хосууд сексийн харилцаа нь тогтмол хосуудыг бодвол аз жаргалгүй байхаас гадна салалтын тухай илүү ихээр боддог болохыг тогтоосон байдаг. Мэргэжилтнүүд хэлэхдээ секс харилцааг гүнзгийрүүлэхийн дээр сэтгэл санааны хувьд дотно байдлыг нэмэгдүүлдэг гэж үзжээ. Мөн сексийн харилцаа нь хосуудыг илүү аз жаргалтай болгон бусдаас өөр зүйл хүсэхээргүй тийм бүрэн дүүрэн сэтгэгдэлтэй болгодог байна.

Амьдралын чанар дээшилнэ.
Сексийн хувьд дотно байдал, сексийн амьдаралдаа сэтгэл хангалуун байх нь таны амьдралын ерөнхий чанартай салшгүй холбоотой. Тогтмол секс хийх нь таныг эрч хүчтэй өөртөө итгэлтэй байлгаж бүх зүйл дээр сайн байгаа хэмээх мэдрэмжийг тань өдөөж өгдөг давуу талтай. Мөн секс нь тархийг бүхий л ядаргаа өвдөлт зэргээс чөлөөлж хосуудыг илүү бие биедээ татагдан нэгдэн нийлж буй мэдрэмжийг нэмэгдүүлж байдаг.

Таныг ухаантай болгоно.
Итгэнэ үү байна уу таны хэрэг, секс таныг яг үнэндээ ухаантай болгоно. 2013 онд Мэрилэндийн Их Сургуулийн хулгана дээр хийсэн туршилт судалгаагаар сексийн харилцаанд орсны дараа хулгана юмыг ойлгох нь илүү сайжирч оюун санааны үзүүлэлт нь нэмэгдсэн байна.

Биеийн эрүүл мэнд сайжирна.
Хэрэв таны хувьд сексийн тогтмол харилцаа нь сэтгэл санааны болоод оюун ухааны хувьд давуу талтай гэдэг нь хангалтгүй санагдаж байгаа бол биеийн эрүүл мэндийн хувьд хэрхэн ашигтай байдаг талаар зөвлөе. Судалгаагаар секс нь мэдрэлийн системийн дамжуулалтыг идэвхжүүлж ингэснээр тархинд нөлөөлдөг гэдгийг тогтоожээ. Шинжлэх ухааны хувьд ч мөн секс нь цусны даралтыг бууруулж, нойрыг сайжруулан, дархлааны системийг дэмжин зүрх судасны өвчлөлд өртөхөөс сэргийлэн стрессээс ангижруулдаг гэдгийг батласан байдаг. Мөн энэ нь өөрийгөө хүндлэх байдлыг нэмэгдүүлэн сэтгэлийн зовиур шаналгаанаас ангижруулан сэтгэл гутралд автахаас хамгаалдаг ач тустай.

Эрэгтэй хүнд секс нь чангарах, зангирах чадварыг нэмэгдүүлж харин эмэгтэй хүний шээс бэлгийн замын эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Эцэст нь хэлэхэд секс таныг наснаасаа залуу харагдахад нөлөөлөн урт удаан амьдралыг бэлэглэх болно.

Эх сурвалж:  ibook.mn Орчуулсан: Дулмаа

Холбоотой мэдээ

АНХААР: Хүүхэд гар утас, зурагт үзэж суухад тархинд нь “стресстэж байна” гэх дохио очиж, дархлаа нь унадаг

Хөл хориотой холбоотойгоор хүүхдүүд гэртээ байгаа нь дэлгэцний хамааралтай болгох нөхцөл бүрдүүлж ба

2021-01-18

Долоо хоногийн өрнийн зурхай 2021.I.18-24

Долоо хоног /2021.I.18-2021.I.24/-ийн өрнийн зурхайг хүргэж байна. Хонь Итгэл дүүрэн долоо

2021-01-18

“C” дүнтэй сурагчид амьдрал дээр илүү амжилттай байдаг

1. Тэд бусдын ойлгохыг хүсдэг зүйлийг хэдийнэ ойлгочихсон байдаг “С” авдаг сурагчид анги дээр

2021-01-16

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...