Өмнөд Солонгосын засгийн газрын шийдвэр крипто валютын зах зээлийг доргиолоо

2017-12-29 Нийгэм 0

 

Өмнөд Солонгосын засгийн газар өчигдөр буюу Пүрэв гарагт крипто валютын зах зээлд зохицуулалт хийж байгаагаа зарлалаа.

Шинэ зохицуулалтын дагуу биткойн зэрэг бусад крипто валютын арилжааг эрхлэгчид бодит нэрээ заавал бүртгүүлж байхаар боллоо. Мөн арилжаа хийхдээ виртуал данс ашиглахгүй, зөвхөн бодит нэрээр баталгаажсан банкны дансаар харилцаж байхаар болжээ.

Дээрх шаардлагыг Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх арилжааны төвүүд, арилжаа эрхлэгч хувь хүмүүс ирэх оны нэгдүгээр сард багтан мөрдөх ёстой болж байна.

Хэрвээ шинэ журмыг дагаагүй бол хатуу шийтгэл оногдуулж, арилжаа хийх эрхийг нь бүр мөсөн хасах арга хэмжээг хувь хүмүүс, арилжааны төвүүдэд оногдуулна гэжээ. Мөн шаардлагатай бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэнэ.

Мөнгө угаах зэрэг хууль бус ажиллагаа явуулж байж болзошгүй зарим арилжааны төвүүдийг хаах арга хэмжээний талаар холбогдох яам, агентлагудтай хэлэлцэж байгааг бас дуулгажээ.

Цаашдаа бодит нэрээр арилжаачдыг бүртгэсний дараа ашгийн татвар ноогдуулах журмыг хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн байна. Гэхдээ ингэснээр крипто валютыг албан ёсны санхүүгийн хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрч буй хэрэг биш гэдгийг тус улсын Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Чой Хюн Сик хэлжээ. Тэрээр крипто валютын арилжаа нь үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаанд тооцогдохгүй, харин казино, мөрийтэй тоглоомын үйл ажиллагаатай адилхан тул ашиг олсон бол татвар төлөх ёстой гэж дүгнэсэн байна.

Өмнөд Солонгосын эрх баригчдын энэхүү мэдэгдлийн улмаас крипто валютын зах зээлд уналт үүсээд байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт болсон их уналтын дараа бага зэрэг сэргэж байсан биткоины ханш өчигдөр дахин унаж, $13,000 хүрсэн байна.

Крипто валютын зах зээлд Өмнөд Солонгос том тоглогчид тооцогддог. Нийт арилжааны 20 орчим хувийг воноор хийдэг гэсэн тоо бий.

Эх сурвалж: Korea Times

Холбоотой мэдээ

Хөл хориог урт хугацаанд биш богино, олон дахин тогтоох нь үр дүнтэй

Судлаачдын бүлгээс цар тахлын үед хөл хориог ямар хугацаанд тогтоох нь тархалтыг бууруулахад илүү үр

2021-01-15

2021 он коронавирусийн халдварын тархалт ихтэй, хүнд үе байхыг ДЭМБ-аас анхааруулжээ

Мутацид орсон шинэ хувилбарыг Норвегийн эрдэмтэд судалжээ. Тус судалгааны үр дүнг ЭМЯ-ны ахлах шинжэ

2021-01-15

Монгол эрдэмтдийн бүтээсэн коронавирусын оношлуурын туршилт амжилттай болж, оюуны өмчийн эрхээ авчээ

Монголын эрдэмтэд шинэ төрлийн коронавируст халдвар авсан хүнд вирусний эсрэг биет үүсэж дархлаа тог

2021-01-15

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...