Хүн болгон гэртээ өөрийн гэсэн аягатай байх хэрэгтэй. Учир нь өөрөө өөрийнхөө махбодь болон энергийг хамгаалахын тулд шүү дээ. Хүн болгоны төрсөн он, сар, өдөр өөр. Тэр утгаараа өөр махбодтой гэсэн үг.
Хүмүүс асуудаг. Өөрийнхөө энергийг яаж нөхөх үү гэж?
Энэ арга бол таны өөрийнхөө энергийг нөхөж өгөх хамгийн чухал аргуудын нэг байх болно. Ажил дээрх цайны аяга таны албан тушаал карьерийг нэмэгдүүлдэг бол, гэрт байгаа хоол болон цайны аяга чинь таны эрч хүч, эрүүл мэндийг хамгаалах болно.
Төрсөн оныхоо сүүлчийн тоог ашиглаж өөртөө болон гэрийнхэндээ ямар аяга худалдаж авахаа сонгох хэрэгтэй.
Жишээлбэл 1982 гэхээр төгсгөлийн тоо нь хоёр болж байна.
– 0, 1- ээр төгссөн оны хүмүүс шар бор, улаан, ягаан өнгийн аягатай байх хэрэгтэй.
– 2, 3-аар төгссөн оны хүмүүс цагаан, саарал, хар, хөх өнгийн аягтай байх хэрэгтэй.
– 4, 5-аар төгссөн оны хүмүүс ногоон, хүрэн өнгийн аягатай байх хэрэгтэй.
– 6, 7-оор төгссөн оны хүмүүс шар, бор, улаан,ногоон,хүрэн өнгийн аягатай байх хэрэгтэй.
– 8, 9-өөр төгссөн оны хүмүүс шар, бор, цагаан, саарал өнгийн аягатай байх хэрэгтэй.
Эх сурвалж: Азийн Фэнг Шүйгийн холбоо
0 cэтгэгдэлтэй