Төрийн цагдаа нарыг дайчилж “1000 машины зогсоол”-ынхныг албадан нүүлгэлээ

2018-01-03 Нийгэм 0

 

УБТЗ-ынхан, төрийн цагдаа нарыг дайчилж “1000 машины зогсоол”-ын газрыг чөлөөлөх ажлыг эхэллээ. Өглөө 09.00 цаг гэхэд цагдаа нар хамгаалалтанд гарч, тухайн орчмын замыг бүхэлд нь хааж зогсоол дээрх машиныг албадан нүүлгэх ажлаа эхэлсэн юм. 200 гаруй цагдаагийн алба хаагчдыг дайчилсан эл үйл явдалд түрээслэгчид эсэргүүцлээ илэрхийлж, өнөөдрөөс өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байна. Мөн энэхүү үйл явдлыг сурвалжлахаар очсон хэвлэл мэдээллийнхэнд хаалт тавьж багагүй маргаан дэгдээд авсан юм.

Уг нь гурван шатны шүүхээс тухайн газар нь Төмөр замын мэдлийнх биш гэдгийг тогтоосон байдаг. Гэвч эрх мэдэлтэй хүмүүс иргэдийн ажлыг байрыг ийнхүү хүчээр булааж байна. Үүнд Хууль зүйн яамны сайд Ц.Нямдорж тэргүүтэй хүмүүс анхаарлаа хандуулж, зохих шийдвэрийг гаргах шаардлагатай юм. Иргэдийн 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж, өөрсдийн хөрөнгөөрөө тохижуулсан ажлыг байрыг ийм байдлаар булааж авах нь хэр зохимжтой вэ?. Үүнд түрээслэгчид төдийгүй олон нийт хариулт шаардаж байна.

https://www.facebook.com/uuganaa.uuganaa.779/posts/2054735978074321

Холбоотой мэдээ

Нэгдүгээр сарын 18-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2021 оны нэгдүгээр сарын 18-22 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг Цаг уур, орчны шинжилгээний га

2021-01-17

“ТАВАН тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдварын тоо 1016 боллоо” /01.17/

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн томуугийн нэгжийн

2021-01-17

Маргаашнаас цанын бааз, ТҮЦ, цахилгаан бараа болон тавилгын дэлгүүрүүдийг нээх шийдвэр гарлаа

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр үйл ажиллагааг нь хязгаар

2021-01-17

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...