Энэ бол хүчирхийллийн эсрэг эерэг сурталчилгаа юм. Хүүхэд, хүчирхийлэл хоёр бол огт нийцэшгүй ойлголт байх ёстой. Гэтэл минут тутамд хичнээн олон хүүхэд хүчирхийлэлд өртөж байдгийг төсөөлөөд үз дээ. Энэ бичлэгийг бүтээгчид гудамжинд явж байсан 9-11 насны хөвгүүдийг хөөрхөн охинтой танилцуулжээ. Хөвгүүд охиныг магтаж, илж үзэж, хөгжөөх ёстой байв. Харин дараа нь…охиныг алгадахыг хөвгүүдэд санал болгожээ. Хэн ч алгадахыг хүссэнгүй. Хөвгүүдийн хариулт үнэхээр гайхалтай, ингэж сургасан эцэг эх мөн ч магтууштай: «Би эр хүн», «Эмэгтэй хүнийг цохиж болохгүй», «Энэ хөөрхөн охиныг алгадаж болохгүй»,«Би эмэгтэй хүнийг хүндэлдэг» гэх мэтээр хариулжээ. Харин таны хүүхэд яах бол? Та хүүхэддээ заавал үзүүлээрэй!
https://www.youtube.com/watch?v=6tsi1_EyGSI&feature=youtu.be
0 cэтгэгдэлтэй