Анагаахын дөрвөн сургууль хотоос нүүж, барилгаа төрд хандивлана

2018-01-06 Нийгэм 0

 

Их, дээд сургуулиудыг хотоос нүүлгэх, оюутны хотхоныг хотын захад төвлөрүүлэх тухай олон жил ярьсан. Энэ ажлыг АШУҮИС ажил хэрэг болгохоор зорьж буй аж. Тус сургууль барилгынхаа ажлыг эхлүүлсэн бөгөөд сургуулийн байр ашиглалтад орохоор одоо ашиглаж буй сургуулийнхаа барилгыг төрд хандивлах юм.

Энэ талаар АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар “Өнөөдөр Анагаах ухааны их сургуулийн боловсролын тогтолцоо, их, дээд сургуулиудад тавигдах шаардлага XX зууны сүүлийн хагасаас их өөрчлөгдсөн. Дэлхий нийтийн бүх их, дээд сургууль их сургууль эмнэлэгтэй байж, эрүүл мэндийн салбартаа ажиллах хүний нөөц, эмнэлгийн ажилтан, эмч, сувилагчдаа чанартай, хүртээмжтэй, зөв хандлагатай бэлтгэдэг болсон. Өнөөдөр их сургуулийн эмнэлэггүй, эмнэлгийн тогтолцоогүй цорын ганц улс бол Монгол болоод байна.

Тиймээс анхны гэж хэлж болох сургалтын эмнэлгийн зураг төслийг орчин үеийн стандартад нийцсэн байдлаар хийж, барилгын ажлыг эхлүүлсэн. Энэ бол Монгол Улсад, эрүүл мэндийн салбарт оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Төслийн нийт өртөг 7 тэрбум 985 иен буюу ойролцоогоор 174 тэрбум 400 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил амжилттай явагдаж байна.

Төлөвлөгөө ёсоор 2018 оны долдугаар сарын 31-ний өдөр түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэйгөөр барилгын ажил хийгдэж байна. Барилгын ажлыг Японы “Канто констракшн”, туслан гүйцэтгэгчээр нь “Жунсон Констракшн” ажиллаж байна. Барилгын ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа” гэв.

Холбоотой мэдээ

ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан НЭМГ болон Нэгдүгээр төрөхийн даргыг ажлаас чөлөөлөхийг хотын даргаас хүсжээ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 1-р сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 02.00 цагт шуурхай хурал зарлаж,

2021-01-20

Д.Нямхүү: Цаашид хүмүүсийг эмнэлэг хооронд зөөвөрлөхдөө алдаа дутагдал гаргахгүй ажиллана гэдгээ хэлье

Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, ажилтнууд өвчтөнийг эмнэлэг хооронд шилжүүлэх дүрэм, журмыг

2021-01-20

Х.Баттулга: Бид иргэдийн төлөө гэсэн үйл ажиллагааныхаа эцсийн зорилгыг умартсныг өчигдөр болсон үйл явдал дахин баталлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмнэлгийн тусламж үйлчилгээг, цар тахлын үеийн хариу арга хэмжээ

2021-01-20

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...