“Насны хишиг”-т шинээр хамрагдах ахмадуудыг бүртгэж байна

2018-01-06 Нийгэм 0

 

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ач санах хууль”-ийг батлуулж, азай буурлуудад “Насны хишиг” олгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ гэж тусгасан. Уг зорилтын хүрээнд ахмадуудад жилд хоёр удаа “Насны хишиг” олгож байх шийдвэрийг УИХ гаргасан. “Насны хишиг”-ийг жил бүр Цагаан сар, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан дараах насны иргэнд доор дурдсан хэмжээгээр жилд хоёр удаа олгохоор хуульчилсан.

Үүнд:

65-69 настай ахмад настанд тавин мянган төгрөг
70-79 настай ахмад настанд наян мянган төгрөг
80-89 настай ахмад настанд нэг зуун тавин мянган төгрөг
90 ба түүнээс дээш настай ахмад настанд хоёр зуун тавин мянган төгрөгийг тус тус олгоно
Бүртгүүлэхдээ “Насны хишиг” олгох журмын хавсралтаар баталсан тусгай өргөдлийн маягтыг харьяа дүүрэг, хорооныхоо нийгмийн, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс авч бөглөнө. Ингэхдээ заавал иргэний үнэмлэхтэй очно. Хэрэв өөрийн биеэр ирж чадахгүй тохиолдолд итгэмжилсэн төлөөлөгчөөр дамжуулан өргөдлийн маягт бөглөж, гарын үсэг зурж, он сар өдрийг тэмдэглүүлснээр “Насны хишиг”-т хамрагдах боломжтой. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд өөрийнхөө иргэний үнэмлэх, нэг хувь хуулбарын хамт маягт бөглөж өгөх ёстой юм байна.

Харин хорих ангид ял эдэлж байгаа ахмадуудын хувьд мөнгө нь дансанд байршина. Хэрэв авахыг хүссэн тохиолдолд ар гэрийнхнийхээ хэн нэгэн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан авах боломжтой. Шинээр бүртгүүлэгсэд цагаан сараас өмнө “Насны хишиг” авах хүсэлтээ гаргаснаар баярын өмнө мөнгөө авах боломж бүрдэнэ. Үүнээс хойш бүртгүүлсэн иргэд наадмаар мөнгөн тэтгэмжинд хамрагдах юм.

Холбоотой мэдээ

Нэгдүгээр сарын 18-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2021 оны нэгдүгээр сарын 18-22 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг Цаг уур, орчны шинжилгээний га

2021-01-17

“ТАВАН тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдварын тоо 1016 боллоо” /01.17/

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн томуугийн нэгжийн

2021-01-17

Маргаашнаас цанын бааз, ТҮЦ, цахилгаан бараа болон тавилгын дэлгүүрүүдийг нээх шийдвэр гарлаа

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр үйл ажиллагааг нь хязгаар

2021-01-17

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...