Индиан нэрээ мэдсэн бол фэйсбүүкийнхээ нууц үгийг солихыг анхааруулав

2018-01-09 Нийгэм 0

 

Сүүлийн хэдэн өдөр индиан нэрээ үзэх программаар олон хүн нэрээ үзэж, өөрийн нүүр хуудастаа нийтэлсэн байв. Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтан “Индиан нэрээ мэдсэн бол нууц үгээ солиорой” гэж бичжээ. Өөрөөр хэлбэл, иймэрхүү төрлийн аппликэйшн ашигласан бол фэйсбүүкийнхээ нууц үгийг солих ёстой аж.

Сүүлийн үед фэйсбүүк хаягийг нь ашиглаад найз нөхдөөс нь мөнгө зээлж, залилан хийсэн хэргүүд үе үе гараад байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байгаа юм. “Фэйсбүүк” компанийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн менежер Мелисса Луу-Ван фэйсбүүкийнхээ нууцлалыг нэмэгдүүлэхийн тулд дараахь дөрвөн аргыг хэрэгжүүлэхийг зөвлөсөн байна.

1. Нууц үг сонгохдоо анхаар

Хүмүүс эргэн санахад амар байдлаа бодож өөрийнхөө төрсөн өдөр, утасны дугаар, дараалсан тоо зэрэг өргөн ашиглагддаг нууц үг сонгодог нь алдаа юм. Түүнчлэн хүмүүс хэд хэдэн хаягтаа нэг нууц үг ашиглах нь бий. Гэхдээ та хэн нэгнийг хувийн орон зайдаа нэвтрүүлэхийг хүсэхгүй байгаа бол “содон” нууц үг бодож олоорой. Мөн Мелисса Луу-Ван аль болох олон үсэгтэй нууц үг ашиглахыг санал болгосон байна.

2. Login Approvals ашиглах

Энэ нь фэйсбүүкт өөр төхөөрөмжөөс нэвтрэхийн тулд гар утаснаас зөвшөөрөл өгөх тохиргоо юм. Энэ тохиргоог хийснээр та өмнө нь ашиглаж байгаагүй төхөөрөмжөөс нэвтрэх оролдлого гарсан тохиолдолд фэйсбүүкээс таны гар утсанд нууцлалын код асуусан мессеж ирдэг аж. https://www.facebook.com/settings?tab=security-ээр нэвтэрч Code Generator цэсийг сонгож, шинэ нууц үг өгнө. Энэ тохиргоог хийсэн тохиолдолд дээрх кодгүйгээр хэн ч таны хуудаст нэвтрэх боломжгүй болно.

3. Аппликэйшнээр дамжиж хувийн мэдээлэл алдагдах эрсдэлтэй

Зарим шинэ аппликэйшн, программ татах үед фэйсбүүк хуудсаараа дамжиж нэвтрэх зөвшөөрөл асуусан байдаг. Энэ тохиолдолд хэн нэгэн таны хувийн мэдээллийг олж авах эрсдэл үүсдэг учир болгоомжлоход илүүдэхгүй.

4. Итгэмжлэх код ашигла

Фэйсбүүк хаяг руугаа нэвтрэх боломжгүй болсон тохиолдолд итгэмжлэх код ашиглах нь аюулгүй. Өөрөөр хэлбэл таны и-мэйл болон утас руу тусгай код илгээх замаар хаяг руугаа дахин нэвтрэх боломжтой болдог. Иймээс фэйсбүүк болон бусад нийгмийн сүлжээнд бүртгүүлэхдээ гар утас болон и-мэйл хаягаа бүрэн, зөв бөглөж байгаарай.

Холбоотой мэдээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд15546 хүнд PCR шинжилгээ хийхэд НАЙМАН хүнээс коронавирус илэрлээ

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгаа

2021-01-22

Нэгдүгээр төрөхийн дарга Г.Баясгалан албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүй гэжээ

Нийслэлийн Өргөө амаржих газарт энэ сарын 19-ний өглөө амаржсан эхийг тухайн өдрийн орой ХӨСҮТ-д хүр

2021-01-21

Нэгдүгээр сарын 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийг танилцуулж байна. Өнөөдрийн цаг агаарын төлөв Ихэнх н

2021-01-21

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...