УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй. Тодруулбал, иргэн Бахытгүл нь УИХ-ын гишүүн Д.Муратыг ёс бус үйлдэл гаргаж, өөрийг нь дарамталсан хэмээн мэдээлээд буй. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Д.Муратаас тодрууллаа.
-Таньтай холбоотой мэдээлэл цацагдаад байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Төрийн ордонд энэ талаар мэдээлэл өгмөөргүй байна. Өөр олон чухал асуудал байна. Утаа болон ажилгүйдлийн асуудал байна. Энэ талаар асуу л даа.
-Цацагдаад байгаа зураг таны зураг мөн үү?
-Юу гэж мөн байх юм. Ямар хууль зөрчсөн юм. Та нар болилдоо.
Б.Анир
Эх сурвалж: Zaluu.com
0 cэтгэгдэлтэй