Бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн эрэгтэй УИХ-ын гишүүн Н.Оюундарийн нөхөр гэв үү

2018-01-12 Улс төр 0

 

УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудал сүүлийн үед ноцтойгоор хөндөгдөх боллоо. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын ёс зүйгүй авирласан асуудал олны дургүйцлийг хүргээд байна. УИХ-ын гишүүн Д.Гантулгад хүчиндүүлсэн гэх эмэгтэй өнөөдрийг хүртэл гомдолтой яваагаа хэлж, ярьсаар буй. Энэ асуудлын араас УИХ-ын гишүүн Д.Мурат нутаг нэгт бүсгүйн хувийн чат руу нь ёс бус зургаа явуулж бэлгийн харьцаанд орохыг шаардсан гэх мэдээлэл зураг баримттайгаа ил болоод байгаа. Ийн эмэгтэйчүүдийн эрхийн асуудал улстөрчдийн хөрөнгө мөнгөнд дарагдаж зөрчигдсөөр байгаа нь нийгэм тэр аяараа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр дуугарахад хүргээд буй.

Энэ үед дахин нэг ноцтой хэргийг хуульч, өмгөөлөгч О.Алтангэрэл олны анхаарлын төвд авчрав. Тодруулбал, тэрбээр өөрийнх нь нэгэн үйлчлүүлэгч бүсгүй УИХ-ын нэгэн эмэгтэй гишүүний нөхөр болон дүүгийнх нь нөхрийн бэлгийн дарамтанд орсон талаарх мэдээллийг ил болгосон юм. Хуульч, өмгөөлөгч О.Алтангэрэл энэ талаар өөрийн цахим хуудаснаа бичсэнийг бүрэн эхээр нь хүргэе.

Тэрбээр “Өнгөрсөн онд нэгэн бүсгүй, өмгөөлөгчтэйгээ ирж уулзан, зөвлөгөө авсан юм. Тэрээр нэг компанид ажиллаж байхад нь захирал нь байнга бэлгийн дарамт үзүүлсээр эцэст нь бэлгийн харьцаанд оржээ. Захиралынх нь эхнэр нэгэн УИХ-ын эмэгтэй гишүүний (МАН-ын) дүү бөгөөд тэрхүү гишүүний нөхөр нь хүртэл бэлгийн дарамт үзүүлж байсан аж. Эрхэм гишүүний дүү нөхөр болон бүсгүй хоёрын харьцааг мэдээд бүсгүйг компанид эд хөрөнгийн хохирол учруулсан гэж баримт бүрдүүлэн цагдаад өгч, эрүү үүсгүүлэн гишүүн эгч нь бас захиа даалгавар өгснөөр 20 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэж 8 жилийн ял авах гэж байгаа талаараа учирлаж ярьсан юм.

Тухайн үед асуудлаа хуулийн дагуу шийдвэрлэх боломжийн талаар зөвлөөд явуулсан, шүүх хэргийг нь мөрдөн байцаалтад буцаасан юм билээ. Гэтэл өчигдөр дахиад ирлээ, юу болов гэтэл өнөөх цагдаа, прокурор нь хэргийг яг хуучнаар нь боогоод яллах дүгнэлт үйлдсэн, эрхэм гишүүний захиас болохоор тэр муу “завхай” бүсгүйг заавал шийтгэнэ гэнэ. Зоригтой бай, шаардлагатай бол хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ханд, өөрийн буруутай үйлдлээсээ давсан хариуцлага, ял шийтгэлийг хэрхэвч зөвшөөрч болохгүй, бүх талаар тусална гээд явууллаа” гэж бичжээ.

Тэгвэл дээрх эмэгтэйг бэлгийн дарамтанд оруулсан эрэгтэй нь УИХ-ын гишүүн Н.Оюундарийн нөхөр гэх мэдээлэл олон нийтийн дунд яригдаж эхэлжээ. Н.Оюундарь гишүүний нөхрөөс гадна дүүгийнх нь нөхөр мөн тус бүсгүйг дарамтлан бэлгийн харьцаанд орсон гэдэг.

Энэ бүхний эцэст УИХ-ын гишүүн Н.Оюундарь дүүгийнхээ хамтаар дээрх бүсгүйд өс санан өөрийнх нь компанид их хэмжээний хохирол учруулсан гэх баримтыг бүрдүүлэн хуулийн байгууллагад өгч шүүхээр 8 жилийн хорих яланд унагаад байгаа гэх. Уг хэрэг цаашид хэрхэн шийдэгдэх болон бэлгийн дарамт үзүүлсэн гэх гэр бүлийн зүгээс ямар тайлбар хийх нь тодорхой бус байгаа ч энэ бол ажлын байран дахь бэлгийн дарамт цаашлаад улс төрчдийн ёс зүйтэй холбогдох асуудал юм. УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хувьд хоёр эмэгтэй дүүтэй.

Нэг дүү Н.Чимгүүндарь нь Канад улсад Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшсэн ч нас болон туршлага нь хүрэхгүй гэж томилогдоогүй. Харин бүсгүйг дарамталсан этгээдийн хувьд Н.Чимгүүндарийнх нь удаахь дүү гэнэ. УИХ-ын гишүүн Н.Оюундарийг “Blue mon” цогцолборын эзэн гэдгээр нь хүмүүс мэддэг.

 

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС

Холбоотой мэдээ

Тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж олгоно

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн ху

2021-01-23

Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

Монгол Улсын Их Хурал 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр баталсан Авлигын эсрэг хуульд өөрчл

2021-01-22

С.Ганбаатар: Банкны хуулин дээр ажиллаж байгаа залуу, зоригтой гишүүдээ өмөөрнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай х

2021-01-22

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...