Фэйсбүүкт хийсэн зоригтой өөрчлөлтийнхөө дараа Зукербэрг $2.9 тэрбумыг алдлаа

2018-01-14 Нийгэм 0

 

Өнгөрсөн Пүрэв гарагт Фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг өөрийн системд өөрчлөлт хийж, хэрэглэгчдийн хуудсанд найз нөхөд, гэр бүлийнхнийх нь нийтлэлүүдийг эхэнд харуулж, хэвлэл мэдээллийн сувгуудын мэдээ, бизнесийн сурталчилгааг сүүлд нь гаргах болж байгаагаа зарласан юм.

Үүнийгээ тэр хүмүүсийн хооронд утга учиртай нийгмийн харилцааг бий болгоно гэж тайлбарласан байна. Өнгөрсөн оны турш Фэйсбүүк хуурамч мэдээллээр хүмүүсийг төөрөгдүүлдэг, сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэх зэргээр шүүмжлэлд булуулж байв.

Шинэ оны эхэнд Зукербэрг 2018 оны зорилтоо “Фэйсбүүкийг засаж сайжруулах” гэж зарласан юм.

Гэвч Зукербэргийн шинэчлэл өөрт нь тэр даруй санхүүгийн хохирол амсуулсан байна.

Мэдэгдлийн маргааш буюу Баасан гарагт Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр Фэйсбүүкийн хувьцааны үнэ 3.9 хувиар унаж, үүсгэн байгуулагчийнхаа хөрөнгийг $2.9 тэрбумаар хорогдуулж, $74.4 тэрбум болгожээ.

Хэрвээ өдрийн арилжаа хаагдах хүртэл энэ уналт хадгалагдвал Зукербэрг дэлхийн дөрөв дэхь баяны байраа Испаний тэрбумтан, Zara брэндийн эзэн Амансио Ортегад алдах юм.

Гэхдээ энэ үзэгдэл богино хугацааных бөгөөд урт хугацаандаа Фэйсбүүкийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх магадлалтай гэж зах зээлийн зарим шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: Bloomberg

Холбоотой мэдээ

Батлагдсан тохиолдлын хавьтал болох нийт ЕСӨН хүнээс халдвар илэрчээ /01.18/

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өө

2021-01-18

Нэгдүгээр сарын 18-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2021 оны нэгдүгээр сарын 18-22 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг Цаг уур, орчны шинжилгээний га

2021-01-17

“ТАВАН тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдварын тоо 1016 боллоо” /01.17/

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн томуугийн нэгжийн

2021-01-17

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...