fbpx

У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАР ОГЦРОХ УУ?

2018-01-15 926

 

У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад 100 дахь хоногтойгоо золгож байхад Засгийн газрыг нь унагах асуудал хөндөгдөж эхлэв. Хэдийн МАН-ын гишүүд, удирдлагуудын зүгээс энэ асуудлыг хөндөж байгаа ч олон нийтийн сүлжээнд анхаарлын төвд буй сэдвийн нэг болоод байна. Тиймээс УИХ-ын гишүүдээс У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногтойгоо золгоод огцрох эсэх талаарх байр суурийг нь сонслоо.

 

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ДАМБА-ОЧИР:

-Манай нам дотор Засгийн газар огцруулах асуудал яригдаагүй. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ саяхан Засгийн газарт хариуцлага тооцно, утаанаас болж парламентыг тараана гэх мэт асуудлыг ярьж эхэлсэн байна лээ. Сүүлийн 10 гаруй жил утаа яригдаж байгаа сэдэв. 2018 онд эдийн засаг харьцангуй сайжрах төлөвтэй байгаа. ОУВС-аас орж ирэх нь мөнгө нь нэмэгдэж, ард түмний орлого нэмэгдэж, эдийн засаг сайжраад эхлэхээр зарим хүмүүс сандарч байх шиг байна. МАН-ын 65-ын бүлэг энэ Засгийн газрыг тогтвортой ажиллуулна. “Эрдэнэт” үйлдвэр, утаа зэрэг том асуудлуудаа шийсэн. Цаашид 65-ын бүлэг том төслүүдээ хөдөлгөх ажлыг эхлүүлэхийг шахаж, ажиллана.

 

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТЭРБИШДАГВА:

-Худал мэдээлэл гарч байгаад харамсч байна. Засгийн газрыг огцруулах яриа байгаа эсэхийг би мэдэхгүй байна. Засгийн газар буруу, зөрүү ажиллах юм бол би шууд хэлнэ. Одоогоор Засгийн газрыг огцруулах үндэслэл байхгүй байна гэж харж байна. Сая Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг шийдвэрлэсэн. Энэ асуудал дээр харин асуултын тэмдэгтэй байгаа. Дараа нь шүүхэд очиж, асуудал үүсэх вий гэдгийг харзнаж байна. Засгийн газрыг огцруулна гэсэн чулуу шидэж, худал мэдээлэл тарааж байгаа хүмүүсийг амаа тат гэж хэлмээр байна.

 

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БОЛОРЧУЛУУН:

-Хэвлэл мэдээлэл гэхээс илүү сошиал орчин батлагдсан, батлагдаагүй мэдээллийг дамжуулах, хадны цуурай мэт маш хүчтэй тараадаг зүйл болчихсон байна. Засгийн газрыг огцруулах асуудлаар ярилцсан, уулзсан зүйл огт байхгүй. Дөнгөж Засгийн газраа байгуулаад явж байхад нь ийм асуудал ярьж болохгүй. Монгол төр тоглоом биш шүү дээ. У.Хүрэлсүхийн Засгийн газар юм хийж эхэлж, “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар шийдвэр гаргаж байгаа зэргээс эхлээд ажлаа хийж эхэлсэн байна.

 

УИХ-ЫН ГИШҮҮН Я.СОДБААТАР:

-Засгийн газрыг огцруулах, УИХ-ыг тараана гэх мэт мэдээ, мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байна. Өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн амьдрал, улс орны өнөөгийн байдалдаа дүгнэлт хийгээд үзвэл бид Засгийн газраа огцруулах, УИХ-аа тараах хэмжээнд хүрээгүй байна. Тодорхой улс төрийн зорилготойгоор, ялангуяа Ардчилсан намын зүгээс зохион байгуулж байна уу гэж харж байна. Ардчилсан нам доторх фракц хоорондынх нь тэмцэл өрнөж байгаа ийм цаг үед анхаарлыг өөр тийш нь хандуулах гэсэн оролдлого гэж харж байна. Нөгөө талдаа нийгэм, эдийн засагт авч байгаа арга хэмжээний үр дүн хараахан гараагүй байхад нийгэмд бухимдал бий болгох гэсэн санаатай болон санаандгүйгээр зохион байгуулалттай явж байна. Тиймээс ард түмэн анхааралтай байж, мэдээ мэдээлэлтэйгээр дүгнэлтээ хийгээсэй гэж бодож байна. Шинэ Засгийн газар байгуулагдаад 100 хоноогүй байна. Тиймээс ажлыг нь дүгнэхэд эрт байна. Гэхдээ эхний удаад хийж, хэрэгжүүлж байгаа эхний алхамууд иргэдэд сайн хүрч байна.

УИХ-ЫН ГИШҮҮН А.СҮХБАТ:

-Байгаль орчны сүйтгэл гэдэг шиг улс төрд ч гэсэн тийм сүйтгэл яваад байна. Улс орон тогтвортой байхын үндэс нь төр тогтвортой байх. Засгийн газар огцруулах талаар ярьсан зүйл би сонсоогүй. Ерөнхий сайд улс орны эдийн засаг сэхээний тасагаас гарсан, энгийн тасагт шилжсэн гэдгийг хэлж байсан. Ер нь бид бие биедээ урам хайрлаж, өөдлөн дэвжих, үр дүн гарах эсэх биднээс шууд хамаарах ёстой. Тиймээс бид илүү их хичээж, Засгийн газартаа ажлаа сайн хийхийг шахаж, шаардаж ажиллаж байгаа. МАН-ын 32, 33 бүлгийн гэж байхгүй шүү гэдгийг МАН-ын их хурал дээр ярьсан, бид бүх гишүүдийнхээ өмнө амласан. Хувь хүн талаасаа, төр засаг талаасаа хариуцлагатай, сахилга баттай байхад анхаарч ажиллах ёстой гэж бодож байна.

Эх сурвалж: News.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“COVID19”-ийн дараах шинэ Монгол

“Covid19” вирусээр дэлхийн улс орнуудад 1.4 орчим сая хүн өвчилж, 80 мянга гаруй нь нас баржээ. Үхэл

2020-04-09

Тахлын эсрэг бид юу хийж чадах вэ?

Эх оронд маань хавар болж байна. Гэхдээ энэ өдөр амралтын өдөр ч биш,. баярын өдөр ч биш, аюулт халд

2020-04-09

УЕПГ: Д.Дамба-Очир, Г.Солтан нарт яллах дүгнэлт үйлдсэн

Улсын ерөнхий прокурорын газраас гэмт хэрэг зөрчилтэй холбоотой тоо баримт болон зарим нэг олны анха

2020-04-09