У.Хүрэлсүх өөрийн ”дэглэмээ” тогтоох нь

2018-01-15 Нийтлэл 0

 

МАН гаднаасаа эв түнжинтэй, найрсаг дотно мэт харагдаж байгаа ч дотроо толхионтой, шуудайд хийсэн үхрийн эвэр мэт л байгаа дуулдана. Энэ асуудал намын дарга сонгох цагаас эхэлсэн. Шулуухан хэлэхэд У.Хүрэлсүх хотын газрыг зарж, хөлжиж баяжсан хэмээн цоллуулдаг М.Энхболдын ноёрхлыг үгүй хийснээр зөрчилдөөний гал ассан гэхэд болно.

Гал газар авч өдгөө түймэр болон дүрэлзэж эхэлжээ. Засгийн газрыг толгойлогч М.Энхболдын гар хөл болсон, түүнийг тойрон хүрээлэгчидтэй тэмцэж байна. Төсөв хөрөнгө, ажлаас шахан зайлуулах цахилгаан дайны төлөвлөгөө хэрэгжиж, эхнээсээ салхинд тархах гал мэтээр давалгааллаа. М.Энхболдын шахаагаар төрд зайдалсан нөхдүүдийн төсөв хөрөнгийг танах, өөр тийш шилжүүлэх арга замаар шахалт дарамт үзүүлж байх жишээтэй. Энд ганц жишээ дурдвал, Сэлэнгэ аймгийн батлагдсан төсөв өөр аймаг руу шилжигдсэн тухай мэдээлэл чих дэлссэн. Мөн Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн Д.Очирбатыг ажлаас асуудал хөндөгдөж. Тэрбээр салбарын сайдтайгаа таарамжгүй, дур зоргоороо аашилдаг гэсэн шалтгаар ажлаа өгөх бололтой. Энэ мэтээр М.Энхболдын шахааны нөхдүүдийг зайлуулах У.Хүрэлсүхийн “дэд төсөл”-үүд амжилттай хэрэгжих шинжтэй. Иймд М.Энхболдын гар хөл хэмээн цоллуулдаг хүмүүс маш болгоомжтой байж, ажлаа өгнө гэдэгт сэтгэл санаагаа бэлдэж байх нь чухал. Ер нь, халаа сэлгээ, төсөв хөрөнгөөр дамжуулан М.Энхболдтой тэмцэлдэх нь хэр оновчтой юм бол.

За яахав халж, сольдог л юм байгаа биз. Үеийн үед л дарга солигдоход албан тушаалтнууд унаж байсан болохоор нэг их асуудал алга. Харин төсөв хөрөнгөтэй холбоотойгоор дарамталж, шахалт үзүүлж байсан нь хэд билээ. У.Хүрэлсүх албан тушаал, эрх мэдлээ арай л хэтрүүлээд байна уу гэсэн асуудлыг иргэд унагах болж. Эдийн засгийн нөхцөл байдал тааламжгүй, улс төр тогтворгүй байгаа өнөө цагт арай өөрөөр асуудалд хандах нь зүйтэй мэт. Ер нь, ийм байдлаар Монгол Улсын “гал тогоог” удирдан чиглүүлнэ гэвэл “лөөлөө”. Орон нутгийн хөгжил энэ тэрийг мартчих хэрэгтэй. Зүгээр л сайхан аар саар асуудлыг шийдсэн гэдгээ магтан дуулж, баяцхан шоу зохион байгуулаад л явчих.

Ерөнхийдөө өнөөгийн улс төрийн дүр зургийг харахад Монгол ардын намын нэр дор өсөн дэвжсэн М.Энхболдын хаант засаглалыг нураан өөрийн вант улсыг байгуулах хүсэлд хэт их хөтлөгдөөд байгаа ажиглагдана. Нэг хүнтэй тэмцэж нийт олны эрх ашгийг мартаж, өөрийн гэсэн дэглэмийг тэр бүтээх зорилго өвөрлөв үү. Хэрэв ийм алхам хийвэл ирээдүйд У.Хүрэлсүх хэмээх мангас бий болох төлөвтэй. Түүнийг магтан дуулж, хурайлсан хүмүүс л төрд алба хаших нь. Гэхдээ энэ бүхнийг М.Энхболд гар хумхин зүгээр хараад суухгүй. Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэсэн үг бий. Тиймээс У.Хүрэлсүхэд хариу цохилт үзүүлж таарна. Харин хэзээ вэ гэдэг л хүлээлт үүсчихлээ. Магадгүй тохиромжтой цаг хугацааг хүлээн суугаа биз.

Дайны гал дүрэлзсэн цагийг эргэн санавал. Ерөнхийлөгчийн сонгуулийн үед өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх намаас нэр дэвшигч М.Энхболдын эсрэг ажилласан гэх мэдээлэл ч бий. Чухам ямар учраас гэдэг ч сонирхол татаж байгаа. Түүнийг хаан болгохгүй байх олон шалтгаан У.Хүрэлсүхэд байсан нвь гарцаагүй. Тиймээс М.Энхболд гэх эрхэм ноёнтонг өндөр дээд суудалд залахгүй, тэмцэлдэж, татан унагаах төлөвлөгөөг хэрэгжүүлсэн байж болох юм. Ерөнхийдөө эртнээс л М.Энхболдын гэсэн тодотголтой фракц МАН дотор хүчтэй, аливаа шийдвэр гаргахад нөлөөлж чаддаг, хүссэнээ хийдэг байсан нь таалагдаагүй биз. Иймд М.Энхболдын ноёрхлыг түлхэн унагаах ажиллагаа явуулсан гэлтэй. Магадгүй газрын наймаачин улсын хаан, шүүх, тагнуул, хорих гээд бүхний эзэн болж, “мангас”-ын зэрэгт хүрчихвэл яаж татаж чангаагаад хөдлөхгүй бат бөх суурьтай болчих байсан нь гарцаагүй. “Мангас” болохоос нь өмнө даран авч, далайсан газар нь далд орохгүй болсондоо У.Хүрэлсүх бахдалтай байгаа. Мөн намын даргын суудлын төлөө М.Энхболдтой “зодолдож” ялсан. Энэ мэтээр хаанчлах бодолтой байсан нөхрийн санаархлыг зогсоосон.

Том жижиг янз бүрийн тулаан МАН дотор үүсч байна. Намын дарга, Засгийн газрын тэргүүн болсон У.Хүрэлсүхэд дээрх бүхэн хангалтгүй байж. Тэрбээр М.Энхболдтой хамаатай бүх зүйлийг уг үндсээр нь таслах, устгах бодлого барьж байна. Гэхдээ улс орны байдал, эдийн засаг, иргэд гэсэн асуудлыг умартаж зөвхөн М.Энхболдын гар хөлийг тасдан, хугалж, нугалах гэсэн бодлого л бариад байх шиг. Ийм маягаар явбал Монгол Улс хөгжихгүй, харин ч У.Хүрэлсүхийн гэх вант улс бий болох шинжтэй. Намын нэр дор өсөн дэвжсэн М.Энхболдын хаант засаглалыг нураан өөрийн вант улсыг байгуулах хүсэлд хэт их хөтлөгдөөд байна уу гэдгийг дахин хэлэхэд илүүдэхгүй биз ээ.

Эх сурвалж: 24tsag.mn

Холбоотой мэдээ

Үндэсний брэнд “ХУЛАН21” гэж юу вэ?

Техникийн эрин хувьсан өөрчлөгдөж тэр ч цаг хугацаагаараа хөгжил дэвшил нь бараг эцэстээ тулсан гээд

2021-01-18

“Өөрийн юманд” ёозгүй, “өрнөдийн юманд” нугасгүй гэгчээр…

Олон улсын даяаршил эрчимтэй өрнөх 21-р зууны эхний хорин дуусаж өнгөрсөн бүхэнд дүгнэлт хийдэг цаг

2021-01-18

Монгол Улсыг АНУ H-2A ажлын визний ангиллаас хаслаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа Монгол Улсыг H-2А, Самоа, Тонга улсыг H-2B ажлын в

2021-01-14

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...